УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Усайн Болт 2017 онд зодог тайлна
Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт Рио Де Жанейрогийн олимпын дараа жил зодог тайлна гэдгээ Английн сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Олимпын зургаан медальт, 100, 200 метрийн гүйлтэд дэлхийн рекордыг эзэмшиж буй тэрээр 2016 оны олимп, 2017 оны ДАШТ-ийг өнгөрөөгөөд спортоо орхих бодолтой байгаа аж.
Тэрээр олимп өнгөрөөгөөд л зодог тайлах төлөвлөгөөтэй байсан ч ивээн тэтгэгч нь 2017 оны ДАШТ-д өрсөлдөөд үзээч гэсэн хүсэлт тавьсан тул Лондонд болох дэлхийн аваргад ч бас оролцохоор шийдсэн гэдгээ “Daily Mail”-д ярьжээ.
Тэрээр спортын карьераа ялалт амжилтаар дүүрэн дуусгахыг хүсч байгаа учир дасгалжуулагчтайгаа хамтран бэлтгэл сургуулилтдаа хамаг анхаарлаа тавьж байгаа гэнэ. ДАШТ-ээс найман алтан медаль авч байсан тэрээр ирэх наймдугаар сард Бээжинд болох дэлхийн аваргын тэмцээнээс ч медалийнхаа тоог ахиулах зорилготой байгаа юм. Тэрээр 2009 оны Берлиний ДАШТ-ээр өөрийн тогтоосон 9,58 секундын рекордоо эвдэхээр төлөвлөжээ.
Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт Рио Де Жанейрогийн олимпын дараа жил зодог тайлна гэдгээ Английн сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Олимпын зургаан медальт, 100, 200 метрийн гүйлтэд дэлхийн рекордыг эзэмшиж буй тэрээр 2016 оны олимп, 2017 оны ДАШТ-ийг өнгөрөөгөөд спортоо орхих бодолтой байгаа аж. Тэрээр олимп өнгөрөөгөөд л зодог тайлах төлөвлөгөөтэй байсан ч ивээн тэтгэгч нь 2017 оны ДАШТ-д өрсөлдөөд үзээч гэсэн хүсэлт тавьсан тул Лондонд болох дэлхийн аваргад ч бас оролцохоор шийдсэн гэдгээ “Daily Mail”-д ярьжээ.

0 Сэтгэгдэл