ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Оюу толгой, том төслүүдээ хөдөлгөх саналыг иргэд дэмжлээ
Saikhanbileg inchih bulchirhaigui Hun Agee. Unen deerelhej bna daa
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн иргэдээс мессэжээр асуусан санал асуулгын дүн гарчээ. Эхний сонголт буюу “Оюу толгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн хувилбар хамгийн олон санал авсан байна.
Өнгөрсөн сарын 31-нээс дөрөв хоногийн турш одоо ашиглаж буй гар утасны 3,3 сая дугаар руу “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг илгээсэн. Энэ сарын 3-ны 22 цагт мессэж хүлээн авахыг зогсоож, дүнг нэгтгэжээ. Нийт 365 841 иргэн оролцсоноос 63833 буюу 17,45 хувь нь хүчингүй болсон байна. Өөрөөр хэлбэл, аль ч хариултыг сонгоогүй учир санал хүчингүйд тооцогдож. Харин хүчинтэй санал болох 302008 иргэний 169230 буюу 56,1 хувь нь “Оюу толгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн нэг дугаартай хариултыг илгээсэн гэлээ. “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн хоёр дахь хариултыг 132778 иргэн буюу оролцогчдын 43,9 хувь нь сонгосон талаар өчигдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч
Засгийн газар шийдвэрээ гаргахдаа мессэжийг албан ёсоор баримтлахгүй. Гэхдээ иргэдээс асууж, хандлага ямар байгааг тодорхойлох үүднээс энэ санал асуулгыг чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Засгийн газар дараагийн арга хэмжээг авч ажиллах болно. Оюу толгойгоос гадна Тавантолгой, цахилгаан станцууд, хурдны томоохон зам гээд эхэлж чадахгүй байгаа төслүүдээ яаралтай хөдөлгөх юм.
Мэдээллийн технологи шуудан, харилцаа холбооны газрын дарга
Мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч дөрвөн оператор Засгийн газрын хэрэг эрхлэх газартай гэрээ байгуулж, санал асуулгыг үнэ төлбөргүй явуулсан. Мессэж явуулсан систем, үйл ажиллагааныг тухайн оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийж өгсөн. 4,2 сая орчим сим карт зах зээлд зарагдсан. Үүнээс идэвхтэй хэрэглэгч болох 3,3 саяд нь мессэж явуулсан. Нэг хэрэглэгч хоёр дугаар ашигладгийг зохицуулсан хууль эрхзүйн орчин байхгүй, зохицуулсан ямар нэг журам ч байхгүй. Нэг хүн хоёр өөр операторын утаснаас мессэж явуулсан байх магадлалтай. Ямар хүн хэрхэн санал өгснийг гаргаж өгөх боломжгүй. Хувь хүний нууцтай холбоотой зүйл.
УИХ дахь Бие даагч гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар

Ерөнхий сайдын санал асуулгын учир нь олдохгүй байна. Өлсөх үү, Оюу толгойг хөдөлгөх үү гэлээ. Уг нь Оюу толгой аль хэдийнэ хөдөлсөн. Үнээгээ идүүл эсвэл үнээнийхээ сүүг өг гэж асууж байгаатай адил сонсогдож байгаа. Ард түмэн, эрдэмтдээсээ гурав дахь гарц юу байгааг асуух хэрэгтэй гэж Ерөнхий сайдад зөвлөе.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг
Тэвчиж болох зардлаа хэмнэхийг дэмжиж байгаа. Хөрөнгө оруулалтаа татаж, том төслүүдээ хөдөлгөе гэж байгаа нь ч зөв. Хамгийн гол нь ямар аргаар, ямар өгөөжтэй хэрэгжүүлэх вэ гэдэг нь учир битүүлэг байна. Оюу толгойг монголчуудад ашигтай, байгалийн баялгаас хүсэн хүлээсэн үр дүнгээ хүртсэн аргаар хэрэгжүүлье гэж байгаа бол түүнийгээ иргэдээс асуух хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт л хэрэгтэй, ямар ч үнээр хамаагүй төслөө хэрэгжүүлнэ гэж асуудалд хандаж болохгүй. Тиймээс энэ үр дүнтэй санал асуулга болно гэж итгэхэд бэрхшээлтэй. Энэ хоёр арга замыг хослуулж хэрэгжүүлэхдээ үр өгөөжтэй байлгах нь чухал. Газрын доорхи баялгаа ухаад хөгжинө гэдэг яавч зөв зам биш. Ер нь Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар ард түмнээс санал асуух ёстой. Хуулийн дагуу санал асуулгаа явуулсан бол хүчин төгөлдөр, үнэн, бодитой болох байна. УИХ-ын гишүүдийн гар утсанд гаднаас мессэж ирж байсан. Тэгэхээр гар утаснаас явуулж байгаа мессэжинд итгэхгүй байна.
Өнгөрсөн сарын 31-нээс дөрөв хоногийн турш одоо ашиглаж буй гар утасны 3,3 сая дугаар руу “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг илгээсэн. Энэ сарын 3-ны 22 цагт мессэж хүлээн авахыг зогсоож, дүнг нэгтгэжээ. Нийт 365 841 иргэн оролцсоноос 63833 буюу 17,45 хувь нь хүчингүй болсон байна. Өөрөөр хэлбэл, аль ч хариултыг сонгоогүй учир санал хүчингүйд тооцогдож. Харин хүчинтэй санал болох 302008 иргэний 169230 буюу 56,1 хувь нь “Оюу толгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн нэг дугаартай хариултыг илгээсэн гэлээ. “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн хоёр дахь хариултыг 132778 иргэн буюу оролцогчдын 43,9 хувь нь сонгосон талаар өчигдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.
Ц.Мөнхтөр: Засгийн газар дараагийн арга хэмжээг авч ажиллана
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Засгийн газар шийдвэрээ гаргахдаа мессэжийг албан ёсоор баримтлахгүй. Гэхдээ иргэдээс асууж, хандлага ямар байгааг тодорхойлох үүднээс энэ санал асуулгыг чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Засгийн газар дараагийн арга хэмжээг авч ажиллах болно. Оюу толгойгоос гадна Тавантолгой, цахилгаан станцууд, хурдны томоохон зам гээд эхэлж чадахгүй байгаа төслүүдээ яаралтай хөдөлгөх юм.
Ц.Жадамба: Ямар хүн хэрхэн санал өгснийг гаргах боломжгүй
Мэдээллийн технологи шуудан, харилцаа холбооны газрын даргаМэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч дөрвөн оператор Засгийн газрын хэрэг эрхлэх газартай гэрээ байгуулж, санал асуулгыг үнэ төлбөргүй явуулсан. Мессэж явуулсан систем, үйл ажиллагааныг тухайн оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийж өгсөн. 4,2 сая орчим сим карт зах зээлд зарагдсан. Үүнээс идэвхтэй хэрэглэгч болох 3,3 саяд нь мессэж явуулсан. Нэг хэрэглэгч хоёр дугаар ашигладгийг зохицуулсан хууль эрхзүйн орчин байхгүй, зохицуулсан ямар нэг журам ч байхгүй. Нэг хүн хоёр өөр операторын утаснаас мессэж явуулсан байх магадлалтай. Ямар хүн хэрхэн санал өгснийг гаргаж өгөх боломжгүй. Хувь хүний нууцтай холбоотой зүйл.
Бие даагч гишүүд: Ард түмэн, эрдэмтдээсээ гурав дахь гарцыг асуу
УИХ дахь Бие даагч гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар

Ерөнхий сайдын санал асуулгын учир нь олдохгүй байна. Өлсөх үү, Оюу толгойг хөдөлгөх үү гэлээ. Уг нь Оюу толгой аль хэдийнэ хөдөлсөн. Үнээгээ идүүл эсвэл үнээнийхээ сүүг өг гэж асууж байгаатай адил сонсогдож байгаа. Ард түмэн, эрдэмтдээсээ гурав дахь гарц юу байгааг асуух хэрэгтэй гэж Ерөнхий сайдад зөвлөе.
“Шударга ёс” эвслийн бүлэг: Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуух ёстой байсан
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг
Тэвчиж болох зардлаа хэмнэхийг дэмжиж байгаа. Хөрөнгө оруулалтаа татаж, том төслүүдээ хөдөлгөе гэж байгаа нь ч зөв. Хамгийн гол нь ямар аргаар, ямар өгөөжтэй хэрэгжүүлэх вэ гэдэг нь учир битүүлэг байна. Оюу толгойг монголчуудад ашигтай, байгалийн баялгаас хүсэн хүлээсэн үр дүнгээ хүртсэн аргаар хэрэгжүүлье гэж байгаа бол түүнийгээ иргэдээс асуух хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт л хэрэгтэй, ямар ч үнээр хамаагүй төслөө хэрэгжүүлнэ гэж асуудалд хандаж болохгүй. Тиймээс энэ үр дүнтэй санал асуулга болно гэж итгэхэд бэрхшээлтэй. Энэ хоёр арга замыг хослуулж хэрэгжүүлэхдээ үр өгөөжтэй байлгах нь чухал. Газрын доорхи баялгаа ухаад хөгжинө гэдэг яавч зөв зам биш. Ер нь Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар ард түмнээс санал асуух ёстой. Хуулийн дагуу санал асуулгаа явуулсан бол хүчин төгөлдөр, үнэн, бодитой болох байна. УИХ-ын гишүүдийн гар утсанд гаднаас мессэж ирж байсан. Тэгэхээр гар утаснаас явуулж байгаа мессэжинд итгэхгүй байна.
0 Сэтгэгдэл
2015.02.05
























