ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Ч.Улаан: Эдийн засаг санхүүгийн асуудалд өргөн хүрээтэй хандах ёстой
УИХ-ын гишүүн Ч.Улаанаас зарим зүйлийг тодрууллаа.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг та дэмжиж байгаа юу?
-Эдийн засгийг ил болгох, далд эдийн засагтай тэмцэх асуудалд Шинэчлэлийн Засгийн газар анхаарал хандуулж хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ бол Далд эдийн засгийг ил болгох хуулийн төсөл. Түүнээс биш хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөх ёстой татвараа төлөөгүй хүмүүсийг өршөөнө гэсэн асуудал байхгүй. Тийм байж ч таарахгүй.
-Жишээ нь, оффшор дансаа нууж байгаад ил болголоо гэхэд олон нийтэд зарлахгүй, нууцлана гэдэг мэдээлэл байсан?
-Огт бүртгэгдээгүй, урьд нь тооцоонд ороогүй байсан зүйлээ ил гаргачихвал тэр үеэс нь албан ёсны болгоод хуулийн дагуу явна. Өмнөхийг нь ухаж төнхөхгүй гэсэн санаа байгаа.
-Засгийн газар нэмж зээл авахаар 58,3 хувь нэмэгдэнэ гэж байгаа. Саяхан баталснаас ахиад өөрчлөнө гэсэн үг үү?
-Нэгэнт баталсан бол өөрчилж болохгүй гэсэн зүйл байхгүй. Анхнаасаа арийн таазыг ДНБ-ий 58,3 хувьд барихаар батлахад “Энэ өөрчлөгдөнө, байнга хөдөлгөөнд байдаг үзүүлэлт, зайлшгүй авч ашиглах ёстой урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн тусламж авах асуудал тооцоонд орсонгүй” гэж би хэлж байсан. Тийм учраас ул суурьтай хандаж, Засгийн газрын байр суурийг харгалзаж үзээч гэж удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. 58,3 хувь өөрчлөгдөнө. 2015 онд гаргах Засгийн газрын дотоод бондын тооцоонд оруулсан үзүүлэлт. Бусад үзүүлэлт ороогүй. УИХ нэг гараараа 58,3 хувь гэж баталчихаад нөгөө гараараа өрийн таазыг нэмэгдүүлэх шийдвэр тогтоолоор гаргасан. Төсвийг дагалдаж гарсан тогтоол дотор хөрөнгө оруулалтыг нэг жилийн хугацаатай гардаг зээлийг авч санхүүжилт хийхийг зааж өгсөн. Тэгэхээр 58,3 хувь автоматаар эвдэгдэнэ. Хоорондоо зөрчилтэй гарсан шийдвэр.
-Тэгэхээр шийдвэр гаргахдаа гишүүд хөнгөн хандаад байна уу эсвэл зээл авахаа мэдсээр байж популизм хийгээд байна уу?
-Эдийн засаг санхүүгийн асуудалд өргөн хүрээтэй хандах ёстой. Төсөв асар олон үзүүлэлтийн уялдаан дээр тогтдог. Тэр үзүүлэлтийг иж бүрнээр нь харж чадахгүйгээр цөөн хэдэн үзүүлэлтийг шүүрч аваад шийдвэр гаргачихаар ийм зөрчил үүсч байгаа юм. Төсвийн хууль батлахдаа нэг үзүүлэлт гаргачихаад Төсвийн хуулийг хэрэгжүүлэх өөр арга зам шийдэл хийчихээр шийдвэр нь зөрчилдөхөөс ч яахав. Маш явцуу хүрээнд л хараад байна.
УИХ-ын гишүүн Ч.Улаанаас зарим зүйлийг тодрууллаа. -Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг та дэмжиж байгаа юу?

Т.ЦЭЛМЭГ
0 Сэтгэгдэл