Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээг тайлагнав
УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайлан сэдэвт уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэ удаагийн уулзалтад АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон төрийн байгууллагуудад авилгын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийх аргачлалын талаар танилцуулав. АТГ-аас өнгөрсөн онд нийт 124 буюу яам, агентлаг, төрийн өмчит байгууллагууд, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийжээ. АТГ-ын үнэлгээний тайланг “Онч шийдэл” ТББ гаргасан бөгөөд тус байгууллагын судлаач А.Зоригтбаатар уулзалтын үеэр танилцуулав. Тус ТББ-аас гаргасан тайлангаар Сонгуулийн ерөнхий хороо авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээгээрээ тэргүүлсэн байна. Мөн УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг 7 байгууллагын дундаж үзүүлэлт 2014 онд 60.8 хувь болсон нь 2013 оны тайлангийн дүнгээс 10 пунктээр өсчээ. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийн дарга Л.Энхтуяа “УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2013-2014 оны тайланд хийсэн товч дүгнэлт” сэдвээр илтгэл тавьсан юм. Уулзалтын төгсгөлд оролцогчид авлигын эсрэг үйл ажиллагаанд хийдэг үнэлгээний талаар болон авлигын эсрэг үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан