ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Кирил болон монгол бичгийг хослуулан хэрэглэх заалтаас үүдсэн маргаан
Монгол хэлний тухай болон бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хийлээ. Хуульзүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг тус хамтарсан хуралдаанаар авч хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй ч Су.Батболд гишүүний зарчмын зөрүүтэй санал дээр нэлээд маргаан өрнөв. Хуулийн төсөлд төрийн үйл хэрэгт кирил болон монгол бичгийг хослуулах тухай заалт багтсаныг тэрээр шүүмжилж, хасах санал гаргасан. “Ажлын хэсэг энэ саналаа татаж аваач ээ. Шинэчлэл явж байгаа нь сайн ч ямар нэг хуулиар хүчээр хийж болохгүй. 25 жил монгол бичиг гэж ярьсан мөртлөө үр дүн нь ямар байгаа билээ” хэмээн УИХ-ын гишүүн Су.Батболд хэлээд ажлын хэсгийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарав. Анхны хэлэлцүүлгийн үед саналуудыг хэлэлцээд явсан учир одоо ярихгүй, УИХ-ын чуулганаар шийдэх зүйл хэмээн НББСШУ-ы Байнгын хорооны дарга Д.Батцогт анхааруулсан. Гэсэн ч УИХ-ын гишүүн Су.Батболд “Хос бичигтэй болно гэдэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Одоогийн 25-35 настай залуучууд аль аль ч үгүй болсон жишээ байгааг бид мэднэ. Ийм болгох эдийн засгийн үр ашгийг тооцсон юм уу. Хэний бодлого, санаа цаана нь яваад байгаа юм бэ. Хятад руу уусгах гээд байгаа юм уу” хэмээн бухимдав.
Харин ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Тэгж ярих юм бол кирил бичиг нэвтрүүлснээрээ монголчуудыг Ар, Өвөр гэж соёлоор нь тасалсан шүү дээ. 1930-аад онд Ар, Өвөр Монгол нэгдчихнэ гэж айгаад явуулсан Оросын бодлого. Түүх нь бий шүү дээ” гэхэд тус хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн М.Батчимэг “Хаана, хэн ямар бодлогоор оруулсан заалт гэж та үзээд байгаа юм бэ. Тодорхой тайлбарла” гэж сөргүүлэн асууж Су.Батболд гишүүн ч энэ заалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр багагүй маргалдсан.
Хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн төслийг ажлын хэсгийн түвшинд хэлэлцэх явцад ийм санал нэмж орсон талаар Су.Батболд гишүүн хэлж байсан юм. Ингээд хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай болон бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг батлаад УИХ-ын чуулганаар оруулахаар боллоо.
Сүүлийн 20 гаруй жил монгол хэл, бичигийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлого, зохицуулалт алдагдсан. Үүнээс болж ямар ч салбарт монгол хэлний мэдлэгийн түвшин доройтож зөв бичгийн дүрмийн ном, толь бичгүүд зөрдөг, бүх шатанд монгол хэл, бичгийн сургалтын чанар муудсан, гадаад нэр томъёог монголчлох, үгсийн санд шинэ үг бүртгэх зогсонги байдалд орсон, байгууллагуудын хаягийг гадаадаар бичих болсон зэрэг маш олон асуудал хуримтлагдаж. 2003 онд УИХ-аас баталж, мөрдөгдөж буй Төрийн албан ёсны хэлний тухай хууль одоогийн нөхцөлд өрөөсгөл гэж үзсэн байна. Орхигдоод байгаа олон асуудлыг тусгаж, эрдэмтдээс санал авч Монгол хэлний тухай хуулийн төслийг боловсруулжээ.

0 Сэтгэгдэл