Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хаврын чуулганд Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгожээ

УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг өчигдөр Төрийн байгуулалтын Байнгын хорооны хурлаар хэлэлцэв. 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 11, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 13, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тав, Төрийн байгуулалтын байнгын хороо зургаа, Төсвийн байнгын хороо найм, Эдийн засгийн байнгын хороо долоо, Хууль зүйн байнгын хороо зургаан хуулийн төсөл санал болгожээ. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 35, Монгол Ардын намын бүлгээс 12, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 25, Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгосон байна. УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Ганбат, Х.Болорчулуун нараас найман санал тусгайлан ирүүлсэн аж.

Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 119 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн С.Бямба­цогт Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Худал­дааны тухай хуулийн төс­лүүд, Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Казиногийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг жагсаалтад нэмж оруулах санал гаргаж, гишүүдийн дэмжлэг авлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан