Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлав
Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн батлаад, хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 60-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтынх нь 50 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай хүүгүй, нэг удаа олгох. Мөн өндөр ашиг бүхий шинэ технологи болон өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан, импортыг орлох болон экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртэлх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс нэг удаа үйлдвэрт буцааж олгохоор тус үзэл баримтлалд тусгажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан