ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Казиногийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ
Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99-д, Ази Номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдэж байна. 2013 онд Монгол Улсад 417 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263 сая ам.долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 5,29 хувийг бүрдүүлжээ.
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж буй саад тээгийг арилгаж олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 онд гэхэд ДНБ-ий 14 орчим хувийг бүрдүүлэх зорилт тавьж байна. Энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааг үүсгэн, цаашид хөгжүүлэх шаардлагатай.
Уг хэрэгцээ шаардлагыг үндэслэн Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казиногийн үйл ажиллагаа эрхлэх болзол, казино болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хориглох болон бусад үйл ажиллагаатай холбоотой төрийн зохицуулалт, бүрэн эрх, хяналтын тогтолцоог бий болгохтой холбогдсон харилцааг тусгажээ.
Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99-д, Ази Номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдэж байна. 2013 онд Монгол Улсад 417 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263 сая ам.долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 5,29 хувийг бүрдүүлжээ. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж буй саад тээгийг арилгаж олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 онд гэхэд ДНБ-ий 14 орчим хувийг бүрдүүлэх зорилт тавьж байна. Энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааг үүсгэн, цаашид хөгжүүлэх шаардлагатай.
Уг хэрэгцээ шаардлагыг үндэслэн Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казиногийн үйл ажиллагаа эрхлэх болзол, казино болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хориглох болон бусад үйл ажиллагаатай холбоотой төрийн зохицуулалт, бүрэн эрх, хяналтын тогтолцоог бий болгохтой холбогдсон харилцааг тусгажээ.
0 Сэтгэгдэл
зочин
Казиногийн ард хэн байна аа
2015.02.04
























