Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Тохирсон жор
Эдийн засгийн “хямрал” гээчээс яаж салах вэ. Зардлаа танаад, бүсээ чангалбал гарчихна гэх нэг номлол явах. Ханш гэгчийг торгоогоод бариад байвал болчих юм шиг, Монгол орон хөгжчих юм шиг яриа хэрэн тэнүүчилж буй юм. Аливаа өвчнийг эмнэхдээ эхлээд хаанаас яаж гарсаныг оншилж байж түүнд тохирсон эм, тариагаар илааршуулдаг жамтай. Нэг ёсондоо бөөр өвдөж байхад зүрхний эм өгч эмчилдэггүй билээ.

Мориор яривал “нуруугаа авахуулчихсан” адууны нурууг л эмнэх ёстой. Гэтэл дэл, сүүлийг нь хэчнээн сайхан засаад нэмэргүй. Нуруу нь шархалсан хэвээрээ л байна. Хөлөө хугалсан найзынхаа хөлийг гипсдэж байж л хугарсан яс бороолж эдгэнэ. Яг үүнтэй адил эдийн засгийн хүндрэлийг арилгахын тулд тэр ноцтой шалтгааныг засч гэмээнэ балчиг шавраас гарна бид.
Доорх графикаас харахад гадаадын шууд хөрөнгө оруулалт элбэг дэлбэг байсан 2010, 2011, 2012 онуудад төгрөгийн ханш ам.долларын эсрэг харьцангуй тогтвортой байжээ. Харин гадаадын хөрөнгө оруулалт “нуран унасан” 2009, 2013, 2014 онд валютын ханш өссөн байна.
Валютын ханш эдийн засгийн хөгжлийн зорилтот үзүүлэлт биш ч гэлээ нийт эдийн засгийн эрүүл мэндийн байдал ямар байгааг илэрхийлдэг нэг барометр юм. Валютын ханшийн сүүлийн хоёр жилийн өөрчлөлт үндсэндээ гадаадын шууд хөрөнгө оруулалтын огцом уналтаас үүдсэн болох нь тодорхой байгаа. “Ханшийг тогтворжуулъя гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой” гэсэн теором манайд гарцаагүй үйлчилнэ.
Тэгэхээр нуруугаа авахуулсан мориныхоо дэл, сүүлээр оролдохоо болъцгооё. Нурууг нь л анагаая. Ингэж байж бидний унаа эрүүл саруул болж хол замын ая даах чадалтай болно. Мөн хөлөө хугалсан найзынхаа хөлийг эмнэлэгт аваачин гипсдүүлж эмчилье. Энэ нь найзтайгаа хөтлөлцөөд хамт алхах боломж олгох юм. Түүнээс биш хий хоосон цэцэрхэл хэнд ч тус болохгүй. Тэгэхээр хөлөнд нь иллэг, массаж хийгээд элдвээр цэц булаалдан, хэл амаа билүүдэхээ зогсооё. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж болох бүх арга хэмжээг нэн даруй авч, эдийн засгийн хүндрэлтэй байдлаасаа гарцгаая!

А.Адилсанаа
0 Сэтгэгдэл