ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл гологдов
Хүүхэд харах үйлчилгээний тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганаар хийв. Ерөнхийлөгчөөс 2014 оны аравдугаар сарын 31-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцсэн юм. Хуулийн төслийн нэр томъёог боловсронгуй болгох, илүү бодитойгоор тусгах, хүүхэд харах төвийн ажилтнуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, бизнесийн сүлжээ үүсэхээс сэргийлэх болоод хязгаарлах, хүүхдэд стандартын дагуу боловсрол олгох зэргийг тусгах санал гишүүдээс гарсан байна. Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналыг хураахад гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм.
Тухайлбал, хуулийн төсөлд тусгасан байгаа аливаа хориглосон заалтууд заавал зохицуулалттай байх ёстой, хоосон тунхагийн шинжтэй заалт байж болохгүй, хүүхдийг монгол уламжлалт амьдрах ухаанд сургаж хөгжүүлэх гэсэн санааг дэмжиж байгаа ч орчин үеийн дэвшилтэд технологиос хоцруулж болохгүй гэлээ. Гэхдээ төсөлд цахим хэрэглээг хасч, телевиз үзэх цагийг 30 минут байсныг 60 минут болгож өөрчлөхөөр оруулж ирсэн байна. Хүүхдийн цахим хэрэглээний цаг хугацааг хязгаарлаж болох ч огт хасч болохгүй. Цахим хэрэглээг телевиз үзэх хугацаатай адилтгаж өгөх хэрэгтэй гэж байлаа. Хүүхэд харах төвийн үйл ажиллагаа ашгийн бус гэж байгаа ч ашиг яриад байгаад шүүмжлэлтэй хандсан. Ингээд зарчмын зөрүүтэй санал хураалтаар ажлын хэсгээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороон дээр дахин үргэлжлүүлж чуулганы хуралдаанд гишүүдээс гаргасан саналуудыг тусган сайжруулаад оруулж ирэх горимын санал гаргасныг хуралдаан даргалагч хүлээн авлаа.

0 Сэтгэгдэл