ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
ИЗНН 15 жилийн ойгоо гуравдугаар сард тэмдэглэнэ

Иргэний зориг ногоон намын ээлжит Бага хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. Тус хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэж, бүтцийн өөрчлөлт хийсэн байна. ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Хүдэр-Ян сонгогджээ. Тэрээр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хүү. Түүнтэй н.Энхтайван, н.Алтанхуяг нар өрсөлдсөн гэнэ.
ИЗНН-ын 15 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбоотойгоор хийх ажил, арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. 15 жилийн ойг гуравдугаар сарын 9-нд тэмдэглэхээр тогтож, намынхаа Их хурлыг хуралдуулах аж. Мөн ИЗНН-ын Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, удирдлагуудыг шинээр сонгохоор тогтжээ.
Түүнчлэн өөр нэг чухал шийдвэр гаргасан нь парламентын гишүүдийн зөвлөл байгуулахаар болсон байна. Энэ нь УИХ-д суугаа хоёр гишүүнээ ажлын албатай болгож, нэгдсэн бодлогоор ажиллана гэсэн үг.

0 Сэтгэгдэл