ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Гадаад хэргийн сайд хоёр хөрштэй хийх худалдааны блансад анхаарал хандуулж байна
Монгол Улсын Гадаад хэргийн сайд, ОХУ-Монгол Улс хоорондын Засгийн газрын комиссын дарга Л.Пүрэвсүрэн ОХУ-ын томоохон бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хоёр хөрштэй харилцах асуудлыг Гадаад хэргийн сайд мөн хариуцдагийн хувьд тус улсын бизнесийн томоохон төлөөлөгч ОХУ-ын эрчим хүчний ЕСН группын Ерөнхийлөгч Григорий Березкин тэргүүтэй зочидтой уулзаж хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа болон ОХУ-ын бизнес эрхлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар мэдээлэл солилцож ярилцлаа.
Гадаад хэргийн сайдын хувьд хоёр хөрштэй тэгш хамтын ажиллагаатай байхыг эрмэлзэж манай улсын гадаад худалдааны бланс нэг тал руу тэнцвэргүй, хэт нэг тал руу хазайсан байгаад ихээхэн анхаарал хандуулж байгаа бололтой.
Учир нь, манай улсын өнгөрсөн жилийн гадаад худалдааны блансаас харахад нийт экспортын БНХАУ 91.7 хувь, харин ОХУ 0.9 хувийг эзэлж байгаа гэсэн мэдээ байна.
ОХУ-ын эрчим хүчний ЕСН группын Ерөнхийлөгч Григорий Березкин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын зарим гишүүд, сайд нартай уулзах юм байна. ЕСН группын Ерөнхийлөгч Григорий Березкин 1991 онд “Евросевернефть” компанийг байгуулж улмаар тус компани нь ЕСН групп болон шинэчлэгдсэн.
ЕСН групп нь томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын төслүүдэд хөрөнгө босгох чиглэлээр ажилладаг бөгөөд голдуу эрчим хүч ба уул уурхай салбаруудад үйл ажиллагаа явуулдаг. Мөн ЕСН группийн компаниуд орон сууц болон Оросын томоохон аж үйлдвэрүүд болох Газпром, Роснефть ба ОХУ-ын төмөр замын газар гэх байгуулагуудыг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд, ОХУ-Монгол Улс хоорондын Засгийн газрын комиссын дарга Л.Пүрэвсүрэн ОХУ-ын томоохон бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Хоёр хөрштэй харилцах асуудлыг Гадаад хэргийн сайд мөн хариуцдагийн хувьд тус улсын бизнесийн томоохон төлөөлөгч ОХУ-ын эрчим хүчний ЕСН группын Ерөнхийлөгч Григорий Березкин тэргүүтэй зочидтой уулзаж хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа болон ОХУ-ын бизнес эрхлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар мэдээлэл солилцож ярилцлаа.

0 Сэтгэгдэл