ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын байр суурийг танилцуулжээ
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч энэ сарын 19-нд Нью-Йорк хотод болсон 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээний эхний хуралдаанд оролцож, хэлэлцэж буй асуудлаар Монгол Улсын байр суурийг танилцуулан үг хэлэв.
Байнгын төлөөлөгч О.Оч хэлсэн үгэндээ 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээ нь Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцад гарсан ололт амжилт хийгээд сургамжид тулгуурлах ёстойг онцлоод Мянганы хөгжлийн зорилтууд нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг тодорхойлоход ач холбогдолтой болсныг тэмдэглэв.
Тэрбээр цааш нь далайд гарцгүй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт тодорхой тусгах нь зүйтэй гэж үзэж буйгаа мэдэгдэв.
Нийгмийн хөгжил дэх нөхөрлөлийн тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг Монгол Улс санаачилж байсныг дурдаж, дэлхий дахинаа 1 тэрбум гаруй гишүүнтэй нөхөрлөл нь 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт чухал түнш болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч энэ сарын 19-нд Нью-Йорк хотод болсон 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээний эхний хуралдаанд оролцож, хэлэлцэж буй асуудлаар Монгол Улсын байр суурийг танилцуулан үг хэлэв.Байнгын төлөөлөгч О.Оч хэлсэн үгэндээ 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээ нь Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцад гарсан ололт амжилт хийгээд сургамжид тулгуурлах ёстойг онцлоод Мянганы хөгжлийн зорилтууд нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг тодорхойлоход ач холбогдолтой болсныг тэмдэглэв.
Тэрбээр цааш нь далайд гарцгүй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт тодорхой тусгах нь зүйтэй гэж үзэж буйгаа мэдэгдэв.
Нийгмийн хөгжил дэх нөхөрлөлийн тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг Монгол Улс санаачилж байсныг дурдаж, дэлхий дахинаа 1 тэрбум гаруй гишүүнтэй нөхөрлөл нь 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт чухал түнш болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
0 Сэтгэгдэл
























