ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Өнөөдрийн чуулганд олон гишүүн эзгүй
Парламентын нэгдсэн чуулганы ээлжит бус хуралдаан өнөөдөр болно. Төсвийн байнгын хорооны хуралдаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан нь өчигдөр дууссан. Байнгын хорооны хуралдаан 08:00 цагт эхлэх товтой. Ингээд парламент анхны хэлэлцүүлгээр авч хэлэлцсэний дараа үдээс хойш дахин Төсвийн байнгын хороо руу эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр шилжүүлэх аж. Түүний дараа парламент эцсийн хэлэлцүүлгээ хийснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдана. Хэдийгээр шуурхайлуулж байгаа ч уг хуулийн төслийг парламентын гишүүдийн гуравны хоёроор буюу 60-аас илүү хувийн ирцтэй хэлэлцэх учиртай. Гэвч өнөөдөр олон гишүүн эзгүй байгаа юм. Тухайлбал, Ө.Энхтүвшин Кубад, Ц.Оюунбаатар Хятадад, Р.Бурмаа Германд, Я.Содбаатар Солонгост, С.Эрдэнэ Чех улсад УИХ-ын шийдвэрээр айлчилж байгаа. Хамгийн эрт ирэх нь нөгөөдөр буюу 22-нд байгаа. Мөн Засгийн газрын шийдвэр, олон улсын байгууллагын шугамаар Су.Батболд, Д.Хаянхярваа нар хилийн чанадад яваа аж. М.Зоригт гишүүн тойрогтоо, Ш.Түвдэндорж, Я.Санжмятав гишүүн Завхан аймагт томилолттой. Л.Энх-Амгалан гишүүн 23-ны өдөр хүртэл чөлөө авсан байгаагаас гадна Н.Алтанхуяг өвчтэй. Үүн дээр хуралдаанаа таслах гишүүд нэмэгдэх эсэхийг энэ өдрийн тэнгэр л мэдэх биз.

0 Сэтгэгдэл