ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
БСШУ-ы сайд хүрээлэнгүүдийн талаар саналаа хэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ Шинжлэх ухааны академийн харьяа олон хүрээлэнг их сургуулиудтай нэгтгэх талаар ярьсан. Энэ дагуу 2015 оны төсвийн тодотголд хэд хэдэн хүрээлэнг татан буулгах талаар тусгасан нь эрдэмтэн судлаачдыг хоёр хуваагаад байсан юм.
Тэгвэл БСШУ-ы сайд Л.Гантөмөр энэ асуудал дээр байр сууриа илэрхийллээ. Сайд “Шинжлэх ухааны байгууллагуудыг судалгааны ажлаас нь эхлээд төвлөрүүлэхээр зорьж байгаа. Бид цөөхүүлээ байна. Шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа 1500 хүн бол өөр нэг улсын шинжлэх ухааны нэг хүрээлэнгийн л ажилтны тоотой тэнцэнэ. Тэгэхээр манайх хэтэрхий тарамдаад, 20, 30-уулаа байж хүрээлэн гэж нэрлэгдээд, ажлын бүтээмж ч гарсангүй. Тиймээс судалгааны ажлаа, байгууллагаа ч төвлөрүүлж, томруулна” гэсэн юм. Мөн тэрээр хүрээлэнгүүдийг их сургуулийн харьяа болгох нь цаг хугацааны асуудал хэдий ч дээд боловсролын шинэчлэл хийж байгаа өнөөгийн нөхцөлд боломжгүй гэдгийг дурдсан. Гэхдээ хоёр жилийн дараа их сургуулиудын бүтэц, үйл ажиллагаа өнөөгийнхөөс хавьгүй хөгжиж, сургалт нь судалгаанд чиглэх учраас тэр үед хүрээлэнгүүдийг хаанаас нь хаана ч авчирч, нэгтгэж болно. Яг өнөөдөр автоматаар нэгтгэхэд сургуулийн хөгжилд гай болно.
Их сургуулиуд өөрөө хүрээлэн байгуулж эхлэх ёстой гэдгийг хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ Шинжлэх ухааны академийн харьяа олон хүрээлэнг их сургуулиудтай нэгтгэх талаар ярьсан. Энэ дагуу 2015 оны төсвийн тодотголд хэд хэдэн хүрээлэнг татан буулгах талаар тусгасан нь эрдэмтэн судлаачдыг хоёр хуваагаад байсан юм. Тэгвэл БСШУ-ы сайд Л.Гантөмөр энэ асуудал дээр байр сууриа илэрхийллээ. Сайд “Шинжлэх ухааны байгууллагуудыг судалгааны ажлаас нь эхлээд төвлөрүүлэхээр зорьж байгаа. Бид цөөхүүлээ байна. Шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа 1500 хүн бол өөр нэг улсын шинжлэх ухааны нэг хүрээлэнгийн л ажилтны тоотой тэнцэнэ. Тэгэхээр манайх хэтэрхий тарамдаад, 20, 30-уулаа байж хүрээлэн гэж нэрлэгдээд, ажлын бүтээмж ч гарсангүй. Тиймээс судалгааны ажлаа, байгууллагаа ч төвлөрүүлж, томруулна” гэсэн юм. Мөн тэрээр хүрээлэнгүүдийг их сургуулийн харьяа болгох нь цаг хугацааны асуудал хэдий ч дээд боловсролын шинэчлэл хийж байгаа өнөөгийн нөхцөлд боломжгүй гэдгийг дурдсан. Гэхдээ хоёр жилийн дараа их сургуулиудын бүтэц, үйл ажиллагаа өнөөгийнхөөс хавьгүй хөгжиж, сургалт нь судалгаанд чиглэх учраас тэр үед хүрээлэнгүүдийг хаанаас нь хаана ч авчирч, нэгтгэж болно. Яг өнөөдөр автоматаар нэгтгэхэд сургуулийн хөгжилд гай болно.
Их сургуулиуд өөрөө хүрээлэн байгуулж эхлэх ёстой гэдгийг хэллээ.
0 Сэтгэгдэл
























