96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Чингис, Самурайн өрийг төсөвт нэгтгэснээр өрийн хэмжээ ДНБ-ний 58.3-д хүрсэн гэв
Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 21,6 их наядаар хэмжигдэж байгаа бөгөөд өнөөдрийн байгаа өр нь үүний 58,3 хувь буюу ойролцоогоор 12,5 их наядаар хэмжигдэж буй юм. Өрийн таазыг ДНБ-ний 60 хувьд хүргэнэ гэж тооцвол ойролцоогоор 360 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарч байгаа аж. Маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар төсвийн тодотголын хэлэлцэнэ. Тиймээс УИХ дахь АН бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар орж, төсвийн тодотголын талаар гишүүдтэй ярилцжээ. Ерөнхий сайдын хувьд Концессын хуулийг Аж үйлдвэрийн яам руу, Гудамж төслийг Улаанбаатар хотод шилжүүлэх тухай саналаа хэлж, МАН болон бусад намтай харилцан тохиролцсоны үндсэн дээр төсвийн тодотголыг цаашид хэлэлцүүлэн батлуулах болоод өрийн таазтай холбоотой мэдээллээ өгчээ. Намууд гадаадаас өндөр хүүтэй богино хугацаатай зээл авахыг үндсэндээ зогсоохоор тохиролцсон. Харин Засгийн газраар өрийн таазыг ДНБ-ний 60 хувиар оруулж ирсэн. Өнөөдрийн хувьд Хөгжлийн банкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтыг төсөвт суулгахаар өрийн тааз ДНБ-ний 60 хувьд хүрчихээд байгаа гэнэ. Тэгэхээр цаашид өр нэмж тавих асуудал байхгүй хэмээн АН-ын бүлгийн дарга хэлэв. Тэрээр “Чингис, Самурай бондын мөнгө улсын төсөвт суухгүйгээр Хөгжлийн банкаар дамжин зарцуулагдаж, төсвөөс гадна байсныг МАН нэгтгэхийг шаардсаны дагуу Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу нэг төсөвт шилжүүлсний дараа Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 58,3 хувь болсон гэдэг нь тодорхой. Түүнээс биш Засаг байгуулагдсанаар өр нэмэгдээгүй юм гээд АН төсвийн нийт өрийг 40 хувьд барья гэсэн МАН-ын шаардлагыг хүлээж авахад бэлэн” гэлээ.

0 Сэтгэгдэл