Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Ферм, загас, тахианы аж ахуй эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Улиастайн уулвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замын асуудлаар санал солиНийслэлийн Экологи, ногоон хөгжлийн салбарын Үйлдвэр хөдөө аж ахуйн чиглэлээр 2015 онд хийгдэх зарим ажлыг танилцуулж байна. Монгол Улсын Их Хурлын 2012 оны Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай 74-р тогтоолын дагуу арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах тухай заалт, Засгийн газрын 2013 оны Арьс ширний үйлдвэрлэлийн талаар авах арга хэмжээний тухай 249-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил нийслэлээс Үйлдвэр технологийн паркийн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Дээрх тогтоол, зорилтын дагуу Эмээлт болон Налайхын Үйлдвэр Технологийн Парк ОНӨТҮГ-ыг байгуулсан бөгөөд Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хийхээр нийслэлийн 2015 оны төсөвт 2,5 тэрбум төгрөгийг тусгажээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын сүүний хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтын хүрээнд 2014 онд Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх дэд хөтөлбөр болон бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулсан юм. Харин 2015 онд эдгээр баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн сүүний үйлдвэрлэлийг дэмжиж, Мал хамгаалах сантай хамтран Зээлийн батлан даалтын санг байгуулж, сангаар дамжуулан ферм эрхлэгч, загас, тахианы аж ахуй эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах ажлыг зохион байгуулна.
Нийслэлийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, зөвлөмж, үзүүлэх ажлыг зохион байгуулж, цэвэр аюулгүй хүнсний ногоо, эцсийн бүтээгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ. Түүнчлэн Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслийг Австри Монголын хамтын нийгэмлэгтэй хамтран энэ оноос эхлэн 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр төсөл хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
xxx
мөнгө олцгооё ороод үз/theweeklyjob?id321451 оролдоод үз алдах юм байхгүй
2015.01.19