УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Спортын төв ордныг шинэчилнэ
Спортын төв ордныг шинэчлэн барих санамж бичигт салбарын дэд сайд нь гарын үсэг зурлаа. 1958 онд БНХАУ-ын тусламжаар барьсан Спортын төв ордонд жилдээ дотоодын болон олон улс, тив, дэлхийн 140 тэмцээн зохион байгуулдаг ажээ. 8165 м.кв талбайтай, тэмцээн явуулах нэг, бэлтгэлийн долоон заал, албан тасалгаа бүхий 7700 м.кв ашигтай талбайтай тус ордны жүдо, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, гимнастикийн тоноглол бүхий бэлтгэлийн зааланд үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчид жилдээ 7000 цагийн бэлтгэл сургууль хийдэг. Мөн спортын дунд сургууль ч үйл ажиллагаа явуулдаг. Ингээд бодохоор Спортын төв ордны байр хүрэлцээ муутайгаас гадна ашиглалтын хугацаа дуусч, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хоёр ч удаа гаргасан.
Тиймээс Монголын үе үеийн тамирчдын хоёр дахь гэр болсон ордныг шинэчлэн барих ажлыг гүйцэтгүүлэхээр “Буянт-Ухаа” спортын ордныг барьсан БНХАУ-ын төрийн өмчит “Шанхай констракшн” компанитай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Олимп-2040” санаачилга, Дэлхийн оюутны спортын “Универсиад 2033” их наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан учраас шинэ ордон зайлшгүй хэрэгцээтэй байгааг дэд сайд онцлов.
Шинээр барих Спортын төв ордон нь 50 метр усан бассейн, 2500 хүний суудалтай спорт, урлагийн төв заал, 1000 хүний суудалтай туслах заал, үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, сургууль хийх зориулалт бүхий 30 гаруй заал, спортын эмнэлэг, сургууль, бэлтгэл дасгалжуулалтад хяналт тавих лаборатор, албан тасалгаа, зочид буудал бүхий цогцолбор байх ажээ.
Спортын төв ордныг шинэчлэн барих санамж бичигт салбарын дэд сайд нь гарын үсэг зурлаа. 1958 онд БНХАУ-ын тусламжаар барьсан Спортын төв ордонд жилдээ дотоодын болон олон улс, тив, дэлхийн 140 тэмцээн зохион байгуулдаг ажээ. 8165 м.кв талбайтай, тэмцээн явуулах нэг, бэлтгэлийн долоон заал, албан тасалгаа бүхий 7700 м.кв ашигтай талбайтай тус ордны жүдо, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, гимнастикийн тоноглол бүхий бэлтгэлийн зааланд үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчид жилдээ 7000 цагийн бэлтгэл сургууль хийдэг. Мөн спортын дунд сургууль ч үйл ажиллагаа явуулдаг. Ингээд бодохоор Спортын төв ордны байр хүрэлцээ муутайгаас гадна ашиглалтын хугацаа дуусч, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хоёр ч удаа гаргасан. Тиймээс Монголын үе үеийн тамирчдын хоёр дахь гэр болсон ордныг шинэчлэн барих ажлыг гүйцэтгүүлэхээр “Буянт-Ухаа” спортын ордныг барьсан БНХАУ-ын төрийн өмчит “Шанхай констракшн” компанитай санамж бичигт гарын үсэг зурлаа.

0 Сэтгэгдэл