ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
МАН завсарлага авав
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар завсарлага авч байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ, "Өрийн тааз хуулиараа 40 хувьтай байх ёстой. Гэтэл хуулийн заалтыг зөрчсөөр байгаад өрийн хэмжээ өнөөдөр ДНБ-ний 58 хувьд хүрлээ. Одоо хууль зөрчихгүй явья. Энэ байгаа өрийн хэмжээгээ зөвшөөрөөд дахин цаашид хуулиа зөрчихгүй юм шүү гэсэн асуудлыг МАН-ын зүгээс ярьж байгаа. МАН засагт хамтарснаар өр нэмэх гэж байна гэдэг ойлголт байж болохгүй. Өрийн таазыг нэмнэ гэж байгааг бид эсэргүүцэж байгаа. Өнгөрсөн хугацаанд гаднаас авсан зээлээрээ ямар асуудал шийдсэн, ямар үр дүн гарав гэдгээ нягталж шалгая. Буруу зарцуулсан бол хариуцлага ярья гэж ажлын хэсэг байгуулсан шүү дээ. Энэ асуудлыг мушгин гуйвуулж өөр өөрийнхөөрөө ярьсаар хаана хэн нь үнэн яриад байгаа нь ойлгогдохоо байлаа. Үүнийг цаашид ярих зарчимгүй боллоо. Ийм учраас МАН-ын бүлэг энэ асуудлаар 5 хоногийн завсарлага авч байна. Хэлэлцэж буй асуудлыг улам нягталья. Нэгдсэн нэг ойлголтод хүрье гэж завсарлага авч байна" гэв. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөөр бол өрийн таазыг 60 хувьд хүргэхээр тусгаж хуулийн төсөл УИХ-д оруулж ирсэн. Гэхдээ өрийн таазыг 60 хувьд хүргэх ч нэмж зээл авахгүй, бонд босгохгүй, Засгийн газрын баталгаа гаргахгүй гэсэн тайлбарыг хийж байгаа билээ.

0 Сэтгэгдэл