БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Таван толгойн хэлэлцээрийн явцыг ҮАБЗ-д танилцууллаа
Монголын баялгийн их үүц Таван толгойн ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан талтай хэлэлцээ хийх ажил үргэлжилж байна. Уг ажлын хэсгийг ахалж буй Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид нар өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэлэлцээний явцыг танилцуулав. Тэд өмнө нь УИХ дахь Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт, бие даагчид болон ИЗНН-ын гишүүдэд мэдээлэл өгсөн байна. Ирэх долоо хоногт үүнийгээ МАН-ын бүлэгт танилцуулахаар төлөвлөжээ.
Монгол, Япон, Хятадын компаниудаас бүрдсэн консерциумтай хамтран ажиллахад манай улсад хэд хэдэн давуу тал бий болно гэж үзэж буй. М.Энхсайхан сайд энэ талаар “Коксжих нүүрсээр зөв өрсөлдөж байж дэлхийн зах зээлд өөрийн орон зай олж авна. Өрсөлдөхийн тулд том үйлдвэрлэл, том тээвэрлэлт, том борлуулалт гэсэн цогц бодлого баримтлах хэрэгтэй. Бидэнтэй өрсөлдөх ОХУ-ын Эльга, Мозамбикийн Моатизе болон бусад том орд, Австрали, Индонезын нүүрсний ордууд аль хэдийнээ олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, урагшилсан” гэлээ. Түүний дурдсан зорилтод хүрэхийн тулд Хятадын төмөр замын сүлжээнд бүрэн нэвтэрч гангийн үйлдвэрүүд, төвлөрсөн бүс нутгуудад нүүрсээ нийлүүлэх зорилт тавьжээ. Мөн уг замаар далайн боомтод хүрээд гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах зорилт дэвшүүлж буй. Таван толгой орд нь Австрали, Мозамбик зэрэг улсын өрсөлдөгч ихтэйгээс гадна дэд бүтэц хөгжөөгүй, их хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэг сул талтай. Харин давуу талын хувьд нүүрсний орд нь газрын гадаргад ойр тул ил аргаар, бага өртгөөр олборлож, зах зээлд хурдан хугацаанд хүчтэй өрсөлдөгч болгох боломжтой. Түүнчлэн орд нь хангалттай сайн судлагдсан гэдэг ч давуу байдалд тооцогдох аж.
Монголын баялгийн их үүц Таван толгойн ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан талтай хэлэлцээ хийх ажил үргэлжилж байна. Уг ажлын хэсгийг ахалж буй Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид нар өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэлэлцээний явцыг танилцуулав. Тэд өмнө нь УИХ дахь Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт, бие даагчид болон ИЗНН-ын гишүүдэд мэдээлэл өгсөн байна. Ирэх долоо хоногт үүнийгээ МАН-ын бүлэгт танилцуулахаар төлөвлөжээ.Монгол, Япон, Хятадын компаниудаас бүрдсэн консерциумтай хамтран ажиллахад манай улсад хэд хэдэн давуу тал бий болно гэж үзэж буй. М.Энхсайхан сайд энэ талаар “Коксжих нүүрсээр зөв өрсөлдөж байж дэлхийн зах зээлд өөрийн орон зай олж авна. Өрсөлдөхийн тулд том үйлдвэрлэл, том тээвэрлэлт, том борлуулалт гэсэн цогц бодлого баримтлах хэрэгтэй. Бидэнтэй өрсөлдөх ОХУ-ын Эльга, Мозамбикийн Моатизе болон бусад том орд, Австрали, Индонезын нүүрсний ордууд аль хэдийнээ олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, урагшилсан” гэлээ. Түүний дурдсан зорилтод хүрэхийн тулд Хятадын төмөр замын сүлжээнд бүрэн нэвтэрч гангийн үйлдвэрүүд, төвлөрсөн бүс нутгуудад нүүрсээ нийлүүлэх зорилт тавьжээ. Мөн уг замаар далайн боомтод хүрээд гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах зорилт дэвшүүлж буй. Таван толгой орд нь Австрали, Мозамбик зэрэг улсын өрсөлдөгч ихтэйгээс гадна дэд бүтэц хөгжөөгүй, их хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэг сул талтай. Харин давуу талын хувьд нүүрсний орд нь газрын гадаргад ойр тул ил аргаар, бага өртгөөр олборлож, зах зээлд хурдан хугацаанд хүчтэй өрсөлдөгч болгох боломжтой. Түүнчлэн орд нь хангалттай сайн судлагдсан гэдэг ч давуу байдалд тооцогдох аж.
0 Сэтгэгдэл
























