ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
О.Баасанхүүг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг энэ үеэр тус бүлгийн гишүүд байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн О.Баасанхүүг сонгуулахаар нэр дэвшүүлж байгааг танилцуулав. Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд “УИХ-ын гишүүн О.Баасанхүүг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. УИХ-ын байнгын хороодын дарга нарыг оны өмнө томилсон ба Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийг хүртэл даргаа томилоогүй байгаа юм.

0 Сэтгэгдэл
zochin
baasanhuu gaihaltai shudrag zaluu ih demjij bn
2015.01.14