ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх байсныг хойшлуулав
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх байсан ч хойшлууллаа.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өчигдөр Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Төсвийн тодотголыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлтэй нийцүүлж оруулж ирүүлэхээр өөрчлөлт ороод явж байна. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуультайгаа уялдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэхгүй бол бодит тодотгол болохгүй гэсэн тайлбар өгөв. Мөн тэрээр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Тогтоолын заалт хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх асуудал ч тодотголтой холбоотой учир хойшлуулах саналыг давхар гаргасан юм. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналыг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

0 Сэтгэгдэл