ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Р.Эрдэнэбүрэн улирч ажиллана
Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Эрдэнэбүрэн улирч ажиллана.

Р.Эрдэнэбүрэнг уг албант тушаалд томилсон Засгийн газрын хуралдааны өмнөх шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг “Яамных нь сайдтай зөвшилцөлгүй томиллоо” хэмээн эсэргүүцэж, уг томилгоог цуцлуулахаа мэдэгдэж байсан юм. Гэвч УИХ дахь намын бүлгүүд болон намын дарга нар Ерөнхий сайдтай зөвшилцсөний үр дүнд Р.Эрдэнэбүрэнг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар яамны аппаратын хамт олонд “Засгийн газар салбарын сайдтайгаа зөвшилцөх зарчмын асуудал шийдэгдсэн тул Р.Эрдэнэбүрэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд томиллоо. Хувь хүнийхээ хувьд Р.Эрдэнэбүрэнтэй хамтарч ажиллахгүй гэсэндээ байр сууриа хэлээгүй. Аливаа салбарын асуудлыг сайдтай зөвшилцөж шийдэх ёстой гэсэн зарчим илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл хувь хүн хоорондын бус том зарчмын шийдэл байсан. Цаашид ямар ч асуудал зарчмаараа явах учиртай. Энэ салбарт амь нэгтэй хамтарч ажилласнаар эдийн засгийн нөхцөл байдлыг давж гарна. Сайдын зүгээс яамны аппаратын хамт олон та бүхэнтэйгээ эв зүйтэй, зарчимтай, зөв ажиллана” гэж хэлжээ.

0 Сэтгэгдэл