Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Рональдо “Алтан бөмбөг” шагналыг гурав дахиа хүртлээ
Португалийн хөлбөмбөгийн шигшээ болон, Мадридын “Реал” багийн довтлогч Криштиан Рональдо 2014 оны амжилтаараа оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналын эзэн болжээ. Үүнийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон францын нэр хүнд бүхий France Football сэтгүүл тодруулсан байна.
Цюрихт болсон ёслолын үеэр үүнийг зарлахсан байна. Шилдэг хөлбөмбөгчний шагналыг “Арсенала” болон “Барселон” багийн хөлбөмбөгч байсан, дэлхийн болон европын аварга Тьери Анри хүртсэн байна.
Шилдэг хөлбөмбөгчдийг шалгаруулах санал асуулгад хөлбөмбөгийн 181 дасгалжуулагч, багийн 182 ахлагч, хэвлэл мэдээллийн 181 төлөөлөгч оролцжээ.
Санал асуулгын дүнгээр Рональдо “Барселон” багийн болон Аргентины шигшээ багийн хагас хамгаалагч, “Алтан бөмбөг” шагналын дөрвөн удаагийн эзэн Лионель Мессигийн өмнө оржээ.
2014 оны гурав дахь шилдэг хөлбөмбөгчнөөр “Бавари” багийн хаалгач, дэлхийн аварга Германы шигшээ багийн Мануэль Нойер тодорсон байна.
Криштиан Рональдо шилдэг хөлбөмбөгчний “Алтан бөмбөг” шагналыг 2008, 2013 онуудад хүртэж байсан юм.
Португалийн хөлбөмбөгийн шигшээ болон, Мадридын “Реал” багийн довтлогч Криштиан Рональдо 2014 оны амжилтаараа оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналын эзэн болжээ. Үүнийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон францын нэр хүнд бүхий France Football сэтгүүл тодруулсан байна. Цюрихт болсон ёслолын үеэр үүнийг зарлахсан байна. Шилдэг хөлбөмбөгчний шагналыг “Арсенала” болон “Барселон” багийн хөлбөмбөгч байсан, дэлхийн болон европын аварга Тьери Анри хүртсэн байна.

0 Сэтгэгдэл