Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Хямралын үед мөнгөө хэмнэх 10 энгийн арга
Хаа сайгүй эдийн засгийн хямрал нүүрлэсэн ийм цагт мөнгөө хэрхэн хэмнэх вэ. Улс орны эдийн засгийн байдал айл өрх, хүн бүрт мэдрэгдэж байгаа энэ цагт хэмнэнэ гээд идэж уух, өмсч зүүхээ болихгүй нь лавтай. Гэхдээ түрийвчин дэх мөнгөө хэмнэх арга байна аа бас. Монголчууд “ганцаас газар дүүрнэ” гэдэг дээ.

1. Аль болох мөнгөө биечлэн төл. Өнөө цагт карт элбэгшиж хаа сайгүй л худалдан авах, үйлчлүүлэхдээ карт ашигладаг болсон. Үүний оронд бэлэн мөнгө гаргаад толж өгөх нь хэдий мөнгө таны халааснаас гараад явчихаж байгаа нь нүдэн дээр харагддаг учраас хэмнэх нэг арга болно. Эрдэмтэд гар дээрээс бэлэн мөнгөөр наймаа хийх нь зардлыг 12-18 хувиар хэмнэдэг гэсэн тооцоо хийсэн байдаг
2. Үнийг сайн судал. Хүмүүс ихэвчлэн нэг дэлгүүр, нэг зах худалдааны төвөөр үйлчлүүлж дадсан, түүндээ найддаг. Гэтэл үнэн хэрэгтээ дэлгүүрийнхээс өндөр үнэтэй зах худалдааны төв байдгийг санаж үнийг сайн судал, бүү залхуур. Тав аравхан төгрөгийн ялгаатай мэт боловч ганцаас газар дүүрдэг шүү дээ.
3. Хоолноос хэмнэх арга. Үдийн цай хоолыг та мөн л нэг цайны газар, гуанзанд иддэг байх. Үүний оронд гэрээсээ хөнгөн хоол аваад очдог байвал багагүй мөнгө хэмнэж болох юм. Ний нуугүй үнэнийг хэлэхэд монголчуудын нэрэлхүү зан ий үед ихээхэн зарлага гаргадаг. Хөнгөхөөн хоолочихож болох байхад бусадтай адил, тэднээс дутахгүй байх гэснээс илүү зардал гардгийг нуух юун.
4. Орлуулж болох аргыг хай. Кино театрт кино үзэхийн оронд интернетээс кино үзэх ч юм уу, караоке бааранд орж дуулахын оронд гэртээ үдэшлэг зохиох ч юм уу. Одоо айл бүр ухаалаг телевизтэй болж, тэр нь 3D болсон шүү дээ.
5. Утасны нэгж. Багаар боловч урсаад л байдаг зардал даа. Хаана ямар урамшуулал, хөнгөлөлт байгааг сайн судлахын зэрэгцээ, яриагаа ч гэсэн хянаж байх нь хэмнэлт. Шаардлагатай бол оператороо ч сольж болох шүү дээ.
6. Өөр дэлгүүрээр үйлчлүүл. Тансаг дэлгүүр, худалдааны төв супермаркет гэхийн оронд ойролцоо дэлгүүрийн үнээ судал. Магадгүй тэднийх зардал багатай болохоор арай хямд ч байх юм бил үү. Болж өгвөл дэлгүүр худалдааны төвүүдээр хямдралтай байдаг үдээс өмнө үйлчлүүлж бай. Тэгээд ч үдээс өмнө үйлчлүүлэгч цөөн, дараалал бага.
7. Өлсгөлөн, ядарсан үедээ дэлгүүр бүү яв. Дэлгүүрийн лангуун дээрх зүйлийг аваад идчихгүй ч юм идэхсэн гэсэн хүсэл тань зайлшгүй биш зүйл худалдан авахад хүргэж мэдэх юм. Ядарсан хүн бушуухан харихсан гэдэг бодолдоо хөтлөгдөөд үнэ, чанар зэргийг тогтож сайн судалдаггүй болохоор сэргэг, эрчимтэй байх үедээ наймаа хийх нь хамаагүй дээр.
8. Машиндаа ч мөнгөө хэмнэ. Заавал угаалгын газар очихгүйгээр амралтын өдөр өөрөө машинаа угаачихаж болох шүү дээ. Авто угаалгын газарт сардаа нэг ч юм уу очиход яагаад болохгүй гэж. Машинаа асаааж нормальдах, агааржуулагч тавих зэргээ зайлшгүй тохиолдолд л хийж бай. Тэр бүрий шатахуун урсч, мөнгө чинь гарсаар л байгаа.
9. Зайлшгүй л биш бол шинэ зүйл худалдаж авах гэж бүү яар. Ухаандаа таны барьж байгаа утас чинь хэрэгцээ шаардлага хангаж л байгаа бол заавал iPhone 5, iPhone 6 авах гэж бүү тэмүүл. Үүнтэй адил цаг, машин гэх мэт. Өөрөөр хэлбэл тансаглал, чамирхлаас холд.
10. Орлогынхоо зарим хэсгийг хуримтлуулж хадгал. Цалингийнхаа 10 хувь байсан ч яахав. Энэ чинь гэнэтийн шаардлагатай үед хэрэг болж, та өр тавихгүйгээр асуудлаа шийднэ гэсэн үг. Ер нь хамгийн гол нь сарын орлогоо нарийн тооцож үүнийхээ хэдий хувийг хүнс, хэдийг нь юу юунд зарахаа ямар нэгэн хэмжээгээр төлөвлөн зайлшгүй шаардлагатай бус зүйлээ хэмнэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
xxx
мөнгө олцгооё ороод үз/theweeklyjob/?id321451 оролдоод үз алдах юм байхгүй
2015.01.19