ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
“Шилэн данс”-ны тухай хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг үүрэг ажлаас нь чөлөөлнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Тус хуулийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Мэдээллийн дагуу иргэд тухайн байгууллагаас санхүүгийн мэдээлэл авч, хяналт тавих эрхтэй болсон юм. Хуулийг анх санаачилж, боловсруулах шатанд нийслэлээс дэмжиж өнгөрсөн онд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсанд “Шилэн данс” гэсэн цэсийг шинээр байршуулж, ажиллуулж эхэлсэн. Мөн нийслэлийн Засаг даргын 2012 оны “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагуудын гадаад, дотоод томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа юм.
2015 оны Нийслэлийн удирдах ажилтнуудын анхны шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуулийн хэрэгжилтийг яаралтай хангаж, нийслэлийн нутгийн захиргааны харъяа байгууллагууд өөрсдийн цахим хуудсанд санхүүгийн мэдээллээ байршуулах, уулзалт бүрийг нээлттэй ид тод явуулах системд шилжих ажлыг 2015 оны 02 дугаар сарын 01 гэхэд дуусгасан байхыг үүрэгдлээ. Хэрэв заасан хугацаанд хуулийн хэрэгжилттийн хангаагүй бол тус байгууллагын даргыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
zochin
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 4мм,5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Орос тех.Утас:95000020,95050020
2015.01.05