ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Шилэн дансны цахим хуудас ашиглалтад ороход бэлэн болжээ
Шилэн дансны тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ.

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна. Нэгдсэн цахим хуудас нь www.shilendans.gov.mn хаягтайгаар Үндэсний дата төвд байршина. Нэгдсэн цахим хуудсанд дараах боломжуудыг бүрдүүлсэн байна.
- Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар, агентлагууд, орон нутгийн бүх шатны төсөвт байгууллагууд, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниуд зэрэг нийт 6088 байгууллагыг холбосон.
- Дээрх байгууллагууд мэдээллээ төсөв гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт, үнэт цаас, байгууллага гэсэн 5 бүлэг, 19 маягтаар оруулна.
- Одоо ашиглаж буй Төрийн сангийн мэдээллийн системд хандах эрхийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд шууд ашиглахаар зохицуулсан тул төрийн байгууллагууд богино хугацаанд хэрэглэж дадна.
- Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт, урсгал зардлыг харуулах боломжтой. Ашиглалтад орж байгаа нэгдсэн цахим хуудсыг төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар өргөн хүрээтэй мэдээлэл агуулсан цахим засаглалын томоохон веб порталын эхний хувилбар гэж үзэж байна. Цаашид нууцад хамаарахаас бусад гүйлгээний мэдээллийг хүний оролцоогүйгээр real-time горимд гаргах, шилэн дансны өгөгдөлд дүн шинжилгээ хийх, төрийн байгууллагаас бизнесийн салбарт хийж байгаа хяналт шалгалт, дарамтыг шилэн дансны зарчмаар бүртгэх модуль хөгжүүлэх чиглэлээр сайжруулахаар зорьж байгааг С.Баярцогт сайд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Шилэн дансны хуульд зааснаар шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг Сангийн яам эрхлэн хөтөлнө.

0 Сэтгэгдэл