ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
АН-ын бүлгийн даргаар Б.Гарамгайбаатарыг сонгов
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонголоо.
Тус бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд болсонтой холбогдуулан шинэ даргыг сонгож буй юм.
Б.Гарамгайбаатар 1965-1973 онд Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн. 1973-1977 онд Улаанбаатар Төмөр замын техникум засвар үйлчилгээний техникч, механикч мэргэжлээр, 1985-1990 онд ПДС-ийн механик инженерийн факультет механик инженер мэргэжлээр тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.
Тэрээр ажлын гараагаа 1977-1979 онд ШУА-ийн химийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний туслах ажилтнаар эхлүүлж, 1981-1985 онд Монгол Улсын Их Сургуулийн Политехникийн дээд сургуулийн Авто тээврийн тэнхимд сургалтын мастер, 1990-1992 онд Армийн засварын төв үйлдвэрт инженер зохион бүтээгч, 1993-1995 онд Монгол шуудан банкинд менежер, 1995-1996 онд *Инч* ХХК-ий захирал, 1996-1999 онд *Эм Пи* ХХК-ий гүйцэтгэх захирал, 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто замын газрын дэд дарга, 2001-2008 онд *Монроуд* ХХК-ий ерөнхий захирлаар ажиллаж байв.
Б.Гарамгайбаатар 2010-2012 онд Авто Замын Үндэсний Асиоциацийн тэргүүнээр ажиллаж байгаад 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байв.
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонголоо.Тус бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд болсонтой холбогдуулан шинэ даргыг сонгож буй юм.

0 Сэтгэгдэл