ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрснээр шинэ Засгийн газар байгуулагдан ажиллаж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгмийг сонгосон үеэс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн АНУ-ын ард түмэн, Засгийн газарт талархалтай ханддаг. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байна гэж Шадар сайд хэллээ. АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсний нэг нь Мянганы сорилтын сангийн хөтөлбөр гэдгийг онцлоод тус хөтөлбөрийн хоёр дахь шатны гэрээг дахин хэрэгжүүлэх болсонд баяртай байна гэлээ. Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд АНУ-ын Засгийн газар Монгол Улсын үе үеийн Засгийн газартай хамтран ажилласан уламжлалтай бөгөөд шинээр байгуулагдсан Засгийн газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл