БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Энэ онд “Google”-ээр юуг их хайв
Өнгөрсөн онд хүмүүс өгзгөө хэрхэн хөдөлгөж сурах аргыг л мэдэхийг хамгийн их хүссэн. Тэгвэл энэ онд хүмүүс “Эбола” вирусийн халдвар авсан эсэхээ мэдэхийг хамгийн их хүсчээ.
Дэлхийн нийтийн хамгийн их мэдээлэл авахыг хүссэн зүйлсийн жагсаалтыг “Google” уламжлал ёсоор гаргажээ. “Apple”, “Facebook” болон бусад компани ч ийм жагсаалт гаргадаг ч тэдгээр нь хүмүүс нийгмийн сүлжээгээр юу худалдаж авсан, ямар мэдээлэл тавьсан зэргийг л харуулдаг юм.
Харин “Google”-ийн хайлтын түүх илүү бодитой, шударга, заримдаа ичмээр, бид бүхэн юунд үнэхээр хамгийн их анхаарлаа хандуулдаг болохыг харуулж байна.
2014 онд дэлхий нийтээрээ АНУ-ын алдарт жүжигчин Робин Уильямс нас барсанд хамгийн их харамсан гашуудаж, хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэн сэтгэл нь хөдөлж, “Эбола”-гийн тархалтад хамгийн их түгшицгээжээ.
Эдгээрээс гадна энэ онд “Google”-ээр “МН370” дугаарын нислэг үйлдэж яваад сураггүй болсон Малайзын иргэний агаарын тээврийн онгоц, ALS буюу хүний булчингийн үйл ажиллагааг саармагжуулж улмаар үхэлд хүргэдэг, вирусийн гаралтай хүнд өвчин туссан хүмүүсийн эмчилгээнд зориулан хандив цуглуулах зорилго бүхий “Ice Bucket Challenge” мөстэй ус толгой дээрээсээ асгуулах сорилт, ухаалаг гар утасны донтуулдаг “Flappy Bird” тоглоом зэргийн талаарх мэдээллийг хүмүүс хамгийн их хайсан байна.
Өнгөрсөн онд хүмүүс өгзгөө хэрхэн хөдөлгөж сурах аргыг л мэдэхийг хамгийн их хүссэн. Тэгвэл энэ онд хүмүүс “Эбола” вирусийн халдвар авсан эсэхээ мэдэхийг хамгийн их хүсчээ.Дэлхийн нийтийн хамгийн их мэдээлэл авахыг хүссэн зүйлсийн жагсаалтыг “Google” уламжлал ёсоор гаргажээ. “Apple”, “Facebook” болон бусад компани ч ийм жагсаалт гаргадаг ч тэдгээр нь хүмүүс нийгмийн сүлжээгээр юу худалдаж авсан, ямар мэдээлэл тавьсан зэргийг л харуулдаг юм.

0 Сэтгэгдэл