Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Эмэгтэй чөлөөт бөхийн баг хэсэгтээ III байр эзэлжээ
Японы Токио хотод Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын IV тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр хэсгүүдийн барилдаан болж “Б” хэсэгт багтсан манай баг эхний тойрогт Канадын багт 3:4, хоёрдугаар тойрогт Оросын багт 2:5 онооны харьцаагаар ялагдаж Азербайжаны багийг 5:2 онооны харьцаагаар ялж хэсэгтээ III байр эзэлж маргааш V байрын төлөө “А” хэсгээс мөн III байраар шалгарсан Украины багтаа барилдана. Манай багаас олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, Гавьяат тамирчин О.Насанбурмаа нар тус бүр гурван ялалт авч олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, Т.Мөнхтуяа нар ганц ч ялалт аваагүй байна.
“Б” хэсэгт нэгдүгээр тойрогт Оросын баг Азербайжаны багийг 5:2, хоёрдугаар тойрогт Канадын баг Азербайжаныг 5:2, Оросын баг Канадыг 3:1 онооны харьцаагаар ялж хэсгээсээ I байраар Оросын баг, II байраар Канадын баг, IV байраар Азербайжаны баг гарчээ.
“А” хэсгийн нэгдүгээр тойрогт Японы баг Украины багийг 6:1, Хятадын баг АНУ-ыг 6:1 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт Японы баг АНУ-ыг 5:2, Хятадын баг Украины багийг 6:1 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт Японы баг Хятадыг 5:2, Украиний баг АНУ-ыг 4:3 онооны харьцаагаар ялж хэсэгтээ Япон I, Хятад II, Украин III, АНУ-ын баг IV байр эзэлжээ.
Маргааш дараах багуудын барилдаан болж тэмцээн дуусна.
I байрын төлөө Орос – Япон
III байрын төлөө Канад– Хятад
V байрын төлөө Монгол– Украин
VII байрын төлөө Азербайжан – АНУ
Японы Токио хотод Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын IV тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр хэсгүүдийн барилдаан болж “Б” хэсэгт багтсан манай баг эхний тойрогт Канадын багт 3:4, хоёрдугаар тойрогт Оросын багт 2:5 онооны харьцаагаар ялагдаж Азербайжаны багийг 5:2 онооны харьцаагаар ялж хэсэгтээ III байр эзэлж маргааш V байрын төлөө “А” хэсгээс мөн III байраар шалгарсан Украины багтаа барилдана. Манай багаас олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, Гавьяат тамирчин О.Насанбурмаа нар тус бүр гурван ялалт авч олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, Т.Мөнхтуяа нар ганц ч ялалт аваагүй байна.

0 Сэтгэгдэл