ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Г.Баярсайхан гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлжээ.
Засгийн газар энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар 150 ортой хүүхдийн эмнэлгийг татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байранд байгуулах шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тус яамны байрыг эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хэмээн үзэж, эл шаардлагыг хүргүүлсэн аж. Тэрбээр шаардлагадаа “Хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Засгийн газрын X байр нь угаас эмнэлгийн зориулалттай барилга биш бөгөөд баригдаад олон жил болж байгаа, эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хуучны байр юм. Иймд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээр эмнэлгийн зориулалтаар барьж буй шинэ байрыг зориулалтынх нь дагуу ашиглаж, хүүхдийн шинэ эмнэлэг болгож, 2015 оны хоёрдугаар улиралд багтаж үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангаж, улмаар үйл ажиллагааг нь жигдрүүлж, нийгмийн тулгамдсан асуудал болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн асуудалд жинхэнэ утгаар нь анхаарлаа хандуулахыг эмч мэргэжилтэй гишүүний хувьд миний бие Монгол Улсын Ерөнхий сайд танаас шаардаж байна” гэжээ.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлжээ.Засгийн газар энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар 150 ортой хүүхдийн эмнэлгийг татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байранд байгуулах шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тус яамны байрыг эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хэмээн үзэж, эл шаардлагыг хүргүүлсэн аж. Тэрбээр шаардлагадаа “Хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Засгийн газрын X байр нь угаас эмнэлгийн зориулалттай барилга биш бөгөөд баригдаад олон жил болж байгаа, эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хуучны байр юм. Иймд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээр эмнэлгийн зориулалтаар барьж буй шинэ байрыг зориулалтынх нь дагуу ашиглаж, хүүхдийн шинэ эмнэлэг болгож, 2015 оны хоёрдугаар улиралд багтаж үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангаж, улмаар үйл ажиллагааг нь жигдрүүлж, нийгмийн тулгамдсан асуудал болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн асуудалд жинхэнэ утгаар нь анхаарлаа хандуулахыг эмч мэргэжилтэй гишүүний хувьд миний бие Монгол Улсын Ерөнхий сайд танаас шаардаж байна” гэжээ.
0 Сэтгэгдэл
























