Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Усны хомсдол удахгүй Монголд

Дэлхий  нийтэд сүүлийн 70 жилд дундажаар 0.74 градус дулаарсан байхад , манай оронд 2,1 градус дулаарсан байна. Энэ нь байгаль экологи мөн түүгээр дамжин улс орны хөгжлийн гол салбаруудад, хөдөө аж ахуй, мал аж ахуйд сөргөөр нөлөөлж байна. Бид байгалийн баялгийг ярихдаа зөвхөн  зэс, алт, ховор металлыг л голчлон ярьдаг  боловч дэлхий даяар ирээдүйд хамгийн үнэтэй, ховор зүйл  болох ус болон түүний нөөцийг чухалчилан ярихаа мартсан байна.

Европын орнуудын дийлэнхи хэсэг цэвэр усны хомсдолд оржээ. Тиймээс тэдэнд эх дэлхийгээ хайрлая, хамгаалая, сэргээе, сэрэмжлэе гэсэн чиг хандлага хүмүүст маш ихээр төлөвшиж байна. Олон олон бодлого ч байдаг болж. Баригдаж буй барилгууд нь эрчим хүч хэмнэдэг, дулаанаа нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчээр өөрөө хангадаг, цахилгаан тасарна гэсэн асуудалгүй болж байна. Ялангуяа гаднаас орж ирсэн усны шугамгүй, подвольдаа ус цэвэршүүлэх байгууламжтай, хэрэглэсэн усаа дахин ашигладаг. Усыг аль болох хэмнэлттэй хэрэглэх технологи хөгжиж байна.

Харин өнөөдрийн бидний Монголд гэр хорооллын жорлон, муу ус, арьс ширний үйлдвэрийн хаягдал гэх мэт цэвэр усны хомсдол үүсгэж буй зүйлс ихээхэн бий болжээ.  Түүнээс гадна хашаа болгоны үзүүр дээр байх шатахуун түгээх станцийн нэмж хэлэх хэрэгтэй байх. Гадаад орнуудад шатахуун түгээх станциудыг цэвэрлэх байгууламжтай барьдаг. Гэтэл манайд нэг нь ч цэвэрлэх байгууламжгүй. Цэвэрлэх байгууламж барихын учир нь ямар нэгэн гэнэтийн аюул нүүрлэсэн тохиолдолд байгаа шатахууныг хумьж авах зорилготой. Харин манай нөхцөлд осол гарвал бүх шатахуун хөрс, усандаа шингэнэ.Энэ нь хүмүүсийн аюулгүй байдалд асар их сөрөг нөлөөтэй юм.

Манай орны нийт усны нөөцийн 34.6 шоо км- нь гол мөрөн, 500 шоо км–нь нуур, тойромд,62.9 шоо км мөнх цас, мөсөн гол тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл усны нийт нөөцийн 90% гаруйг гадаргуугийн ус эзэлж байна. Үүнээс ашиглаж болох нөөцийг тогтоох аргачлал тогтоосон байдал одоогоор бүрэн шийдэгдээгүй гэж болно. Монгол орны гол мөрөн ихэнхдээ гадагшаа урсдагаас шалтгаалан усны нөөцөөр бага, хязгаарлагдмал улсын тоонд ордог. Түүнчлэн гол мөрний жилийн дундаж урсацын 60 хувь нь хил даван урсчихдаг. Үлдсэн нь хөрсөнд нэвчин газрын доорх усыг тэжээнэ, эсвэл говийн нууруудад цутгаж, зарим нь ууршдаг онцлогтой.Монголчууд усны хэрэглээнийхээ 90 орчим хувийг зөвхөн газрын доорх усаар хангадаг. Гүний ус экологийн нэн эмзэг тогтоцтой, тэжээлийн систем нь өвөрмөц, нөхөн сэргэх хугацаа нь хэдэкарав, бүр хэдэн зуун жилээр тооцогддог юм билээ.

Усны нөөцийн асуудал манай улсын хөгжлийн зангилаа асуудал болж байгаа юм. Ойрын үеийн эдийн засгийн өсөлтийн тулгуур цэг нь говийн бүс нутаг болж, Тавантолгой, Оюутолгой төслүүд онцгой үүрэг гүйцэтгэхээр байна. Ордуудыг ашиглах, тэдгээрийг түшиглэн зэс баяжуулах, хайлуулах, нүүрс боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахтай холбогдуулан усны нөөцийн асуудал хурцаар тавигдаж байна. Одоо тус нутгийн усан хангамжийн гол эх үүсвэр нь газрын доорхи ус юм.Тухайн бүс нутагт газрын доорхи усны судалгааны ажлыг эрчимжүүлэх, судлагдсан газрын доорхи усны ордуудад баталгаажуулах болон ашиглалтын гидрогеологийн хайгуулын судалгааны ажил гүйцэтгэн нөөцийг нэмэгдүүлэх, гадаргын усыг шугам хоолойгоор дамжуулан говь нутагт хүргэх замаар усны хэрэгцээг хангах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм. Одоогийн байдлаар уул уурхай, ашигт матлмалын үйл ажиллагааны улмаас  говьд томоохонд тооцогдох Таацын цагаан, Адгийн цагаан, Улаан, Орог нуураас гадна олон гол мөрөн ширгэж алга болов.Эдийн засгаа хөгжүүлэн, эрэлт хэрэгцээтэй байлгах нэрийдлээр экологи байгаль орчиноо ахин сэргээгдэхгүйгээр устгах нь зөв зүйл гэж үү.

А.Цацралтөгс
0 Сэтгэгдэл
Удахгүй монголд ус бензинээс илүү үнэтэй болно.
Хамгийн их уншсан