ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах санал тавив
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч ноён Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа.

Энэ онд манай хоёр орны харилцаа идэвхтэй өрнөж, өндөр дээд хэмжээний айлчлалууд амжилттай болж буйд сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монголд хийсэн ажлын айлчлал хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгсөн гэж тэрбээр онцоллоо. Сүүлийн хоёр жилийн туршид буураад байгаа хоёр орны худалдааны хэмжээг тэнцвэржүүлэх, нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд тодорхой хугацааны туршид тэглэсэн татвараар нийлүүлэх саналыг бид дэвшүүлсэн. Энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсээд “Хоёр улсын хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явцыг хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллана” гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.
Мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж болох саналыг ОХУ-ын Засгийн газрын дэд дарга Ю.П.Трутнев илэрхийлээд Монголын тал дэмжвэл энэ ажлыг судалж, эхлүүлэхэд бэлэн байна гэлээ. Уулзалтад Монголын талаас Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Уул уурхайн сайд Р.Жигжид, Оросын талаас ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Тээврийн дэд сайд А.С.Цыденов, “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч В.Н.Морозов нар байлцлаа.

0 Сэтгэгдэл