ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Мянганы сорилтын корпорацын гүйцэтгэх захирал утсаар ярив
АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Гүйцэтгэх захирал Дэйна Ж.Хайд 2014 оны 12 дугаар сарын 11-ний орой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж, МСК-ын Удирдах зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 10-нд хуралдаж, Монгол Улсыг Мянганы сорилтын сангийн тусламжид 2 дахь удаа хамруулахаар шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдэв.

Дэйна Ж.Хайд МСК нь Монгол Улсын сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөөх хүчин чармайлтыг үнэлж энэхүү шийдвэрийг гаргасныг онцлоод цөөн тооны томоохон төсөл хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа мэдээлэв. Мөн МСК-ын тусламжийн хөтөлбөрийг төсөл хэрэгжүүлэх тухайн салбарын эрх зүйн орчин, чадавхийг сайжруулах, Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлого, арга хэмжээтэй уялдуулахад анхаарна. Чингэхдээ хувийн хэвшлийн оролцоог хангах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг таатай болгохыг зорино гэдгийг дурдав.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МСК-ын Удирдах зөвлөлийн шийдвэрт талархаж буйгаа илэрхийлээд энэхүү шийдвэр нь Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг тодорхойлсон төдийгүй, Монголын ардчилсан хөгжлийг үнэлж дэмжсэн явдал гэдгийг онцлов.
МСК-ын Удирдах зөвлөлийн 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Монгол, Филиппин, Непалыг тусламжид шинээр хамруулах, Кот д" Ивуар, Сьерра Леоныг бэлтгэл хөтөлбөрт хамруулах, түүнчлэн өмнөх онд сонгон шалгаруулсан 6 оронтой хамтын ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна.
Мянганы сорилтын сангийн тусламжид хамрагдах орнууд эхний ээлжинд АНУ-тай хамтран хоёр талын эдийн засагч, судлаачдын оролцоо бүхий судалгааны баг байгуулж, эдийн засгийн судалгаа хийсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлэх салбар, чиглэлийг тодорхойлдог. Энэхүү судалгааг дунджаар 4-6 сарын хугацаанд хийдэг бөгөөд гэрээг эцэслэн байгуултал 2 жил гаруйн хугацаа шаардагддаг жишиг байдаг.

0 Сэтгэгдэл