96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Бин Ладены тухай кино хийлгэхийн тулд улсын нууц задруулжээ
Холливудын нэрт кино найруулагч Катрин Бигелоу зартай алан хядагч Осама Бин Ладеныг АНУ-ын тусгай алба хэрхэн устгасан талаар кино хийж буй. Түүнийг киногоо бүтээхэд нь туслах зорилгоор Ерөнхийлөгч Б.Обама улсын нууцад хамаарагдах баримт материал өгч, задруулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байна. Аль-Кайда бүлгийн толгойлогч Осама Бин Ладеныг устгасан нь Барак Обамагийн бүрэн эрхийнхээ хугацаанд байгуулсан хамгийн том гавьяа гэлцдэг. Ирэх арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх гэж буй Б.Обама өөрийн байгуулсан гавьяаг олон нийтэд сурталчлахын тулд нууц ажиллагааны талаар баримт сэлтийг найруулагч Катрин Бигелоуд өгсөн гэнэ. Тэр ч бүү хэл уг ажиллагаанд оролцсон тусгай албаныхны нэр, гүйцэтгэсэн үүргийн талаарх нууц мэдээллийг ч задруулжээ. Гэвч дээрх мэдээллийг Цагаан ордноос эрс няцааж байгаа юм. Оскарын шагналт найруулагч Катрин Бигелоугийн эл шинэ бүтээл сонгуулийн өмнөхөн буюу ирэх аравдугаар сард нээлтээ хийх аж.
Холливудын нэрт кино найруулагч Катрин Бигелоу зартай алан хядагч Осама Бин Ладеныг АНУ-ын тусгай алба хэрхэн устгасан талаар кино хийж буй. Түүнийг киногоо бүтээхэд нь туслах зорилгоор Ерөнхийлөгч Б.Обама улсын нууцад хамаарагдах баримт материал өгч, задруулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байна. Аль-Кайда бүлгийн толгойлогч Осама Бин Ладеныг устгасан нь Барак Обамагийн бүрэн эрхийнхээ хугацаанд байгуулсан хамгийн том гавьяа гэлцдэг. Ирэх арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх гэж буй Б.Обама өөрийн байгуулсан гавьяаг олон нийтэд сурталчлахын тулд нууц ажиллагааны талаар баримт сэлтийг найруулагч Катрин Бигелоуд өгсөн гэнэ. Тэр ч бүү хэл уг ажиллагаанд оролцсон тусгай албаныхны нэр, гүйцэтгэсэн үүргийн талаарх нууц мэдээллийг ч задруулжээ. Гэвч дээрх мэдээллийг Цагаан ордноос эрс няцааж байгаа юм. Оскарын шагналт найруулагч Катрин Бигелоугийн эл шинэ бүтээл сонгуулийн өмнөхөн буюу ирэх аравдугаар сард нээлтээ хийх аж. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























