Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Токиогийн захирагч цэнгэлдэх хүрээлэнгээ хуваалцахгүй

Олон улсын олимпын хорооноос 2018 оны БНСУ-ын өвлийн олимп болон 2020 оны Токиогийн олимпын үеэр хоёр улс цэнгэлдэх хүрээлэнгээ хуваалцаж болох юм гэдэг санал гаргасан. Тухайлбал, Пиончаны өвлийн олимпын үеэр бобслей, цана, чарганы тэмцээнүүдийг Японы Нагано хотод хийвэл БНСУ шинээр цэнгэлдэх хүрээлэн барих гэхгүй зардал хэмнэнэ гэж албаныхан санал гаргасан юм.
Гэвч Японы тал үүнийг тийм ч нааштайгаар хүлээн авахгүй нь бололтой. Токио хотын захирагч Ёйчи Масүзо сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ энэ санааг сайшаахгүй байгаагаа хэлээд хоёр улсын хооронд бүхэл бүтэн далай байхад зардал хэмнэх гэж ийм санаа сэдэх нь үр дүнгүй гэж мэдэгджээ. Тэгээд ч Наганод зарим тэмцээнийг нь явууллаа гэхэд зардлыг нь хэн гаргах билээ хэмээн илт дургүйцэж буйгаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл