ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр хуралдаж, Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Номын сангийн үйлчилгээ эрхлэх, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж үзэж байгаа юм.
Тус хуулийн төслийн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжив.
Дараа нь “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг томилсон. Харин Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг томилов.
Байнгын хороо “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч ажлын хэсгээс хойшлуулах санал гаргаж, хүлээн авснаар ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов.

0 Сэтгэгдэл