ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгчтэй уулзав
УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч ноён Аксел ван Тротсенбург тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, Дэлхийн банкнаас цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцсон юм. Ноён Аксел ван Тротсенбург УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд Монгол Улсад айлчилж байгаа гол зорилго нь Монгол Улсын өнөөгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, Дэлхийн банкнаас Монгол Улсад үзүүлэх боломжит дэмжлэгүүдийн талаар санал солилцох гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа "Тогтвортой амьжиргаа-3" төслийг хэрэгжүүлэх эрхийг нь нээж өгөөд байна. Бусад төслүүдийн хувьд шинэ Засгийн газар байгуулагдсан учраас хэлэлцэх боломж бүрдсэн гэдгийг хэлэв.
Түүнчлэн энэ онд багтаж УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн олон хууль байгаагийн дотор Өрийн удирдлагын тухай хууль багтсан. Энэ хууль батлагдсанаар олон улсын санхүүгийн нэр томьёо нэгдсэн журмаар хэрэглэгдэх улмаар нэгдсэн ойлголтод хүргэнэ гэжээ.
УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч ноён Аксел ван Тротсенбург тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, Дэлхийн банкнаас цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцсон юм. Ноён Аксел ван Тротсенбург УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд Монгол Улсад айлчилж байгаа гол зорилго нь Монгол Улсын өнөөгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, Дэлхийн банкнаас Монгол Улсад үзүүлэх боломжит дэмжлэгүүдийн талаар санал солилцох гэлээ.УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа "Тогтвортой амьжиргаа-3" төслийг хэрэгжүүлэх эрхийг нь нээж өгөөд байна. Бусад төслүүдийн хувьд шинэ Засгийн газар байгуулагдсан учраас хэлэлцэх боломж бүрдсэн гэдгийг хэлэв.
Түүнчлэн энэ онд багтаж УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн олон хууль байгаагийн дотор Өрийн удирдлагын тухай хууль багтсан. Энэ хууль батлагдсанаар олон улсын санхүүгийн нэр томьёо нэгдсэн журмаар хэрэглэгдэх улмаар нэгдсэн ойлголтод хүргэнэ гэжээ.
0 Сэтгэгдэл
























