ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Ардчиллын уриа-“Хонхны дуу” Төрийн соёрхол хүртлээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь боогдуулж
Харах нүдийг халхална
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ
Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу бидний сэрээ
Гэгээн наран элчээрээ
бээрсэн толгодыг гэсгээнэ
бэлгэдлийн хонх нь эгшгээрээ
Нойрноос бүгдийг сэрээнэ
Өглөө намайг сэрээсэн
Өнгөлөг хонхны дуу
Өртөөлөнхөн цуурайтсаар
Өргөн талыг туулаарай
Аяа бэлгэдлийн минь хонх
Бидний хүслийг тээгээрэй
Хонхны дуу хүслийг түгээ түгээ
Хонхны дуу зоригийг бадраа
Хонхны дуу хүслийг түгээ түгээ
Хонхны дуу зоригийг бадраа
гэсэн үгтэй “Хонхны дуу” ийнхүү Төрийн соёрхолт бүтээл боллоо.
Монголд Ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монголын нийт ард түмнийг ардчилалд уриалан дуудсан цогтой уриа болсон “Хонхны дуу”-нд өнөөдөр Төрийн соёрхол хүртээлээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр уг дууны үг, аяыг зохиож, өөрөө анхлан дуулсан Сосорбарамын Цогтсайхан агсны гэр бүлийнхэнд гардуулан өглөө. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс С.Цогтсайхан агсны хүү Ц.Түшиг гардан авсан юм. Уг арга хэмжээнд С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа, төрсөн ах С.Майнбаяр "Хонхны дуу"-г хамтран дуулж олонд хүргэсэн Н.Энхбаяр нар байлцсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт "Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын сүлд дуу-Сосорбарамын Цогтсайханы үг, ая “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээсүгэй" гэжээ.
“Хонхны дуу” нь Монголын ард түмний зүрх сэтгэлд хүрсэн мөнхийн бүтээл болж, өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байгааг шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэн хэлжээ.
Урьд шөнө хар дарж зүүдэллээ

0 Сэтгэгдэл