96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Жэки Чан зодог тайлаагүй
Өнгөрсөн долоо хоногт гарсан шоу бизнесийн хамгийн дуулиантай мэдээ нь Ази гаралтай Холливудын од Жэки Чан адал явдалт “action” кинонд дахин тоглохгүй гэсэн цуу яриа байлаа. Түүнийг саяхан Каннын кино наадамд “Хятад зурхай” хэмээх шинэ киногоо сурталчлахаар ирээд байхдаа ийм мэдэгдэл хийсэн гэж хэвлэлүүд бичиж байв. Гэвч Жэки Чан англи хэлээр тааруухан ярьдгаас болж хэлэх гэсэн санаагаа олон нийтэд буруу ойлгуулсан хэрэг байжээ. Энэ тухай тэрээр “Facebook” хуудсаараа залруулга хийхдээ “Намайг адал явдалт киноноос зодог тайлна гэсэн мэдээллүүдийг уншаад эхэндээ маш их гайхсан. Гэвч би өөрөө англиар муу ярьдгаас болоод хүмүүст буруу ойлголт төрүүлснээ сүүлд нь ойлголоо. Уг нь би, амь өрссөн, хүнд эрсдэлтэй үзүүлбэр хийхээ болино л гэж хэлэх гэсэн юм. Түүнээс биш адал явдалт кинонуудаа хийсээр байх болно. Бас англи хэлээ сайжруулна” гэжээ.
Жэки Чан тулааны урлагийн гайхамшгийг үзүүлсэн олон арван кинонд тоглож байхдаа амь дүйсэн олон хүнд үзүүлбэр гүйцэтгэж байснаас бараг хугараагүй яс үлдээгүй гэнэ. Өдгөө аль хэдийнэ 58 нас зооглосон жүжигчний хувьд дахин ийм эрсдэлтэй алхам хийх нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх учир ийм шийдвэр гаргахад хүрчээ. Саяхан нээлтээ хийсэн “Хятад зурхай” бол Жэки Чаны 100 дахь кино юм. Түүний дээрх мэдэгдлээс үзвэл Жэки Чанаар овоглосон кино уран бүтээлүүд 101, 102 гээд цааш үргэлжилсээр байх бололтой.
Өнгөрсөн долоо хоногт гарсан шоу бизнесийн хамгийн дуулиантай мэдээ нь Ази гаралтай Холливудын од Жэки Чан адал явдалт “action” кинонд дахин тоглохгүй гэсэн цуу яриа байлаа. Түүнийг саяхан Каннын кино наадамд “Хятад зурхай” хэмээх шинэ киногоо сурталчлахаар ирээд байхдаа ийм мэдэгдэл хийсэн гэж хэвлэлүүд бичиж байв. Гэвч Жэки Чан англи хэлээр тааруухан ярьдгаас болж хэлэх гэсэн санаагаа олон нийтэд буруу ойлгуулсан хэрэг байжээ. Энэ тухай тэрээр “Facebook” хуудсаараа залруулга хийхдээ “Намайг адал явдалт киноноос зодог тайлна гэсэн мэдээллүүдийг уншаад эхэндээ маш их гайхсан. Гэвч би өөрөө англиар муу ярьдгаас болоод хүмүүст буруу ойлголт төрүүлснээ сүүлд нь ойлголоо. Уг нь би, амь өрссөн, хүнд эрсдэлтэй үзүүлбэр хийхээ болино л гэж хэлэх гэсэн юм. Түүнээс биш адал явдалт кинонуудаа хийсээр байх болно. Бас англи хэлээ сайжруулна” гэжээ. Жэки Чан тулааны урлагийн гайхамшгийг үзүүлсэн олон арван кинонд тоглож байхдаа амь дүйсэн олон хүнд үзүүлбэр гүйцэтгэж байснаас бараг хугараагүй яс үлдээгүй гэнэ. Өдгөө аль хэдийнэ 58 нас зооглосон жүжигчний хувьд дахин ийм эрсдэлтэй алхам хийх нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх учир ийм шийдвэр гаргахад хүрчээ. Саяхан нээлтээ хийсэн “Хятад зурхай” бол Жэки Чаны 100 дахь кино юм. Түүний дээрх мэдэгдлээс үзвэл Жэки Чанаар овоглосон кино уран бүтээлүүд 101, 102 гээд цааш үргэлжилсээр байх бололтой.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























