Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Сула Григг: Монголд сурсан зүйл маань “Хүмүүст урлаг хэрэгтэй” гэсэн ойлголт


Их Британийн Глазговын их сургуулийн үзэсгэлэнгийн танхимын хэсэгт өнгөрсөн намар гал гарч төгсөх курсын оюутнуудын дипломын ажлууд шатжээ. Тиймээс Европ болон олон улсад нэр хүнд бүхий томоохон холбоодын нэг болох ELIA тус сургуулийн оюутнуудад тусламж үзүүлсэн байна. 1990 онд байгуулагдсан, урлагийн чиглэлээр мэргэжлийн боловсрол олгодог 47 орны 350 орчим гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр манай СУИС-ийн захирал Э.Сонинтогос саяхан сонгогдсон юм. Тийм ч учраас холбооны шугамаар тус сургуульд гарсан хохирлыг үгүй болгохын тулд СУИС ч өөрсдийн хувь нэмрээ оруулжээ. Ингэхдээ Сула Григг гэгч оюутныг сургаж, дипломын ажлаа хийхэд нь дэмжлэг үзүүлсэн юм.
Сула Григгийг нутаг буцахынх нь өмнө уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Глазговын их сургуульд ямар чиглэлээр сурч байсан бэ?
-Манай сургууль  уран баримал, байгаль орчны урлаг, уран зураг болон хэвлэл, дүрслэх урлаг, фото зураг, дизайны сургууль гэх мэт маш олон тэнхимтэй. Би уран баримал, байгаль орчны урлагийн тэнхимд суралцдаг. Бид олон төрлийн эд зүйл, материалаар бүтээл хийдэг. Глазговын Урлагийн сургуульд бид контемпорари болон консептуал урлагийн бүтээлд илүү  анхаардаг. Бид "Урлаг гэж юу вэ" гэдэгтэй адилхан маш олон асуултын араас эрэл хайгуул хийдэг, энэ нь тэнхим бүрийн сургалтын хамрах хүрээг тэлж өгдөг гэх үү дээ.

-Дипломын ажил шатсан нь чиний хувьд сэтгэл зүйн их дарамт болсон байх. Анх Монголд ирэх гэж байхдаа хүссэн зүйлээ хийж чадна гэсэн итгэл найдвар төрж байсан уу?
-Монголд ирэхээс өмнөх СУИС-д суралцах төсөөлөл буюу хүлээлт маань,   Монголын соёлын талаар судалгаа хийж, төгсөлтийнхөө төсөл болгон Их Британи руу авч буцах цуврал загвар бүтээх байсан юм. Монголын нүүдэлчний соёлын үндсийг сонирхсоноороо би Хүннү хэв загварын шавар эдлэлийн дүрс, хэлбэрийг олж мэдсэн. Ингээд сонгодог  хэлбэрийн шавар эдлэл хийж ихэнхдээ Монголын түүхийн шаврын шинж чанарыг судалж, том ваар сав  хийж   ур чадвараа дээшлүүллээ. Хэрэв Монголд амьдарсан цаг хугацаа надад ямар нэг зүйлийг сургасан бол тэр нь “Хүмүүст урлаг хэрэгтэй” гэсэн ойлголт. Улс орнуудад соёл хэрэгтэй. Монголд урлаг бол хүмүүс хүрээлэн буй орчин болоод хувийн харилцааны хайраа илэрхийлэх арга зам нь юм байна.
-Глазгов, СУИС-ийн сургалтад ижил төстэй болон  ялгаатай тал юу байна вэ?
-Хоёр сургуулийн заах аргын суурь ялгааг харьцуулахад Глазговын сургууль урлагийг илэрхийлэл гэж үздэг бол Монголын урлагийн сургууль урлагийг уламжлалт талаас нь илүү чамбай заадаг.

-Монголд ирэх хүлээлт чинь зөвхөн судалгаа, төгсөлтийн ажил чинь байсан гэлээ. Гэхдээ монгол­чууд суусан газраасаа шороо атгах гэж ярьдаг. Өөрийн хүссэн зүйлээсээ илүүг авч чадсан уу?
-Классик хэлбэрийн сав суулга хийснээрээ, мөн өөрийн урам зориг болоод арга техникээ Монгол оюутнуудын хэв маягтай харьцуулснаараа би Глазговт амьдарч байхдаа завгүй хотын хэмнэлд сатаарч, зүрх сэтгэлээ огт сонсдоггүй байснаа ухаарсан. Соёл бүрт ямар нэг сайхан тал бий. Хүн бүрт бусдад зориулах өөрийн хайр гэж бий. Хайр энэрлээ мэдэгдэлгүйгээр устгаж буй соёлоос, аминч үзэлдээ баригдсан 5-9 гудамжны дундах амьдралын хөшүүн хэмнэлээс ирсэн надад Монголд ирж, тайван сайхан байж, илүү зөөлөн хүн болсон минь миний хувьд маш сайхан туршлага байлаа.

-Монголын урлагийн түүхийг сонирхов уу. Ямар сэтгэгдэлтэй буцаж байгаа вэ?
-Монголын соёл нь нүүдлийн амьдралын хэв маяг дээр суурилдагийг сайн мэдэж авлаа. Их Британийн соёлоос маш их ялгаатай юм. Энэ нь амьдралыг өөрөөр харах аятай боломж байлаа. Хүн төрөлхтөнд, хүний амьдралд чухам юу хамгийн чухал юм бэ. Өөрөөр хэлбэл хүнд  сэтгэлийн эрчим энерги  илүү хэрэгтэй юм уу,  материаллаг хэрэгцээ нь чухал юм уу,  юу хамгийн чухал вэ гэдгийг дахин шинээр бодож,  хариулт олоход тустай олон зүйлийг олж мэдлээ. Монголын өв соёл  гол төлөв буддын шашинтай нь  ихээхэн холбоотой нь эд өлгийн зүйлс болон Улаанбаатарын музей, түүх, галерейгаас илт харагдаж байна.
Монгол Улс бол баялаг түүхтэй, хүмүүсийнх нь сэтгэлгээний хэв маяг нь биеэ даасан хэрнээ аргагүй л нэг улс орны иргэд шиг бат бэх, эв нэгдэлтэй шинж чанар илэрхий байна. Монголчууд ийм сайхан өргөн уудам газар нутагт аж төрөн суух хэрэгцээгээ эртнээс сайн боловсруулж сурсан гайхалтай ард түмэн юм. Монгол хүмүүс өөрсдийн газар нутаг,  эх орондоо оршин сууж буй хүмүүсийг  хүндэлдэг зочломтгой зантай нь харагдлаа.  Монгол орон надад их таалагдсан.

 Б.СОНОР

0 Сэтгэгдэл
багш нь хэн гэдэг хүн бэ
Dear Sula Gregg I appreciate and have a good days! Erdene
Saikhan yariltslaga bn
Saikhan yariltslaga bn
Saixan yariltslaga bolson bn
Saixan yariltslaga bolson bn
Хамгийн их уншсан