ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Уул уурхайгаас үүдэлтэй байгалийн сүйрэлд анхаарлаа хандуулахыг захив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томилох тухай Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, санал хэлэв.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, БОАЖ-ын сайдаар томилогдож байгаа хүн хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. С.Оюун гишүүн ойн талаар баримтлах бодлого оруулж ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор ойн тухай хуулийг оруулж ирэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Г.Уянга, Өнөөдөр Өмнөговь аймагт мал бэлчих байтугай хүн амьдрах боломжгүй болсон. Энэ бол уул уурхайтай холбоотой. Иймд уул уурхайгаас үүдэлтэй байгалийн сүйрэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Урт нэртэй хууль бол уул уурхайг зохицуулах ганц хууль юм. Тиймээс урт нэртэй хуулийн хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй юм.
Ийнхүү БОХХАА-ын Байнгын хорооны саналыг үндэслэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 54 буюу 93.1 хувь нь дэмжив.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томилох тухай Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

0 Сэтгэгдэл