ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
ЗГХЭГ-ын даргад С.Баярцогтыг томилов
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргад С.Баярцогтыг томилох асуудлыг хэлэлцээд 75 хувийн саналаар түүнийг дэмжлээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлэхдээ, "Оюутолгойн төсөл нь 30 жил хэрэгжсэн Эрдэнэт үйлдвэрийн өгдөг өгөөжийн хэмжээнд хүрэхгүй байгаа тул таныг дэмжихгүй" гэв. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга мөн энэ томилгоог дэмжихгүй гэдгээ хэлээд шалтгаанаа тайлбарласан. Тэрбээр хэлэхдээ "ЗГХЭГ-ын дарга гэдэг байнга гарын үсэг зурдаг алба шүү дээ. Гэтэл оффшор дансанд өөрийгөө бүртгүүлэхдээ Хятадын Монгол гэсэн бүртгэлийн дор хариуцлагагүйгээр гарын үсэг зурсан. Хоёрдугаарт Оюутолгойн хөрөнгө оруулалт 2 тэрбум доллараар хэтэрсэн. Өнөөдөр М.Энхсайхан дарга Таван толгойн цахилгаан станцыг барих гээд 1 тэрбум доллар гуйж яваа. Гэтэл Оюутолгойн төслийн мөнгө Монголд орж ирдэггүй, төгрөгийн ханшийг тогтворжуулдаггүй, долларын чангаралт сулардаггүй гэрээ болсон. Иймд дэмжихгүй" гэлээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Арвин хэлсэн үгэндээ С.Баярцогтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гишүүд үг хэлж дууссаны дараагаар хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонхийн саналаар С.Баярцогтыг дэмжлээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргад С.Баярцогтыг томилох асуудлыг хэлэлцээд 75 хувийн саналаар түүнийг дэмжлээ.Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлэхдээ, "Оюутолгойн төсөл нь 30 жил хэрэгжсэн Эрдэнэт үйлдвэрийн өгдөг өгөөжийн хэмжээнд хүрэхгүй байгаа тул таныг дэмжихгүй" гэв. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга мөн энэ томилгоог дэмжихгүй гэдгээ хэлээд шалтгаанаа тайлбарласан. Тэрбээр хэлэхдээ "ЗГХЭГ-ын дарга гэдэг байнга гарын үсэг зурдаг алба шүү дээ. Гэтэл оффшор дансанд өөрийгөө бүртгүүлэхдээ Хятадын Монгол гэсэн бүртгэлийн дор хариуцлагагүйгээр гарын үсэг зурсан. Хоёрдугаарт Оюутолгойн хөрөнгө оруулалт 2 тэрбум доллараар хэтэрсэн. Өнөөдөр М.Энхсайхан дарга Таван толгойн цахилгаан станцыг барих гээд 1 тэрбум доллар гуйж яваа. Гэтэл Оюутолгойн төслийн мөнгө Монголд орж ирдэггүй, төгрөгийн ханшийг тогтворжуулдаггүй, долларын чангаралт сулардаггүй гэрээ болсон. Иймд дэмжихгүй" гэлээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Арвин хэлсэн үгэндээ С.Баярцогтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гишүүд үг хэлж дууссаны дараагаар хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонхийн саналаар С.Баярцогтыг дэмжлээ.
0 Сэтгэгдэл
























