БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Ардчилсан хувьсгал: Ямар монголыг яаж өөрчилсөн бэ” ном гарлаа
Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөж эхэлсний 25 жилийн ой тохиолдуулан ASSA.mn сайт, сэтгүүлч Х.Өлзийбаяр “Ардчилсан хувьсгал: Ямар монголыг яаж өөрчилсөн бэ” ном хэвлүүллээ.
Номд ардчилсан хувьсгалаас өмнө монголын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, хүний эрх эрх чөлөө ямар байсан, социализмын тэр цагт эрх баригч МАХН /өнөөгийн МАН/ ямар бодлого явуулж, хүний эрх эрх чөлөөг хэрхэн гажуудуулж, хэлмэгдүүлж байсан зэргийг бичээд Ардчилсан холбоо, ардчиллын төлөөх шинэ хүчнүүд 1989, 1990-ээд оны заагаар ямар шаардлага тавьж байж юуг хэрхэн яаж өөрчилсөн бэ гэдгийг баримтаар бичсэн байна. Эцэст нь энэ бүхэн яаж өөрчлөгдөж, өнөөдөр ямар байгааг тоо баримтаар дурджээ.
Ардчилсан хувьсгал өрнөсөн өнгөрсөн 25 жилд Монгол Улс, монголчуудын амьдралд гарсан өөрчлөлт, шинэчлэлийг дурдсан эл номоо зохиогч “Ардчилсан хувьсгалын үр шимийг хүртэж яваа залуу үеийнхэндээ” гэсэн зүүлттэйгээр гаргажээ.
Энэ ном хүнээр бол эрийн цээнд хүрч яваа ардчилсан хувьсгалтай нас чацуу, түүнээс хойш төрсөн залуу үеийнхэнд Ардчилсан хувьсгал ямар улс орон, нийгмийг хэрхэн өөричлж ямар болгосныг ойлгуулан мэдүүлэхэд хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
Уншигч та энэ номын захиалахыг хүсвэл 99256222 дугаарын утсанд хандана уу
Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөж эхэлсний 25 жилийн ой тохиолдуулан ASSA.mn сайт, сэтгүүлч Х.Өлзийбаяр “Ардчилсан хувьсгал: Ямар монголыг яаж өөрчилсөн бэ” ном хэвлүүллээ.Номд ардчилсан хувьсгалаас өмнө монголын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, хүний эрх эрх чөлөө ямар байсан, социализмын тэр цагт эрх баригч МАХН /өнөөгийн МАН/ ямар бодлого явуулж, хүний эрх эрх чөлөөг хэрхэн гажуудуулж, хэлмэгдүүлж байсан зэргийг бичээд Ардчилсан холбоо, ардчиллын төлөөх шинэ хүчнүүд 1989, 1990-ээд оны заагаар ямар шаардлага тавьж байж юуг хэрхэн яаж өөрчилсөн бэ гэдгийг баримтаар бичсэн байна. Эцэст нь энэ бүхэн яаж өөрчлөгдөж, өнөөдөр ямар байгааг тоо баримтаар дурджээ.

0 Сэтгэгдэл