Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Өрсөн тоглоомоо өөрөө нурааж болохгүй...
Цөмийн энергийн салбар бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш чухал бөгөөд эмзэг салбар. Өөрөөр хэлбэл цөмийн технологийн энхийн хэрэглээ нь ухрах боломжгүй, стратегийн өндөр ач холбогдолтой. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд энэ салбартаа хөрөнгө мөнгийг харамгүй зарж, ирээдүйнхээ асар том баталгаа болгон ашиглаж байна.
Манай орны хувьд Цөмийн технологийг энхийн зорилгоор бүхий л салбарт ашигласаар 50 гаруй жилийн түүхийг бүтээсэн. Энэ хугацаанд Улсын их хурлаар батлагдсан бие даасан бодлого, хуультай, улсын хэмжээнд цацрагийн бүхий л хяналтыг хийдэг мэргэжлийн тохируулагч агентлаг болтлоо тогтвортой хөгжлөө. Энэ хөгжлийн үндсийг эрхэм төрийн түшээд Та бүхэн л бий болгосон. Өнөөдөр Цөмийн энергийн газрыг татан буулгаж байна гэж ярьж байгаа бол Та зорьсон замаасаа ухарч алхаж байгаагийн л илрэл. Нэгэнт олон нийт хүлээн зөвшөөрсөн, дэлхий дахинд танигдсан, хагас зуун жилийн түүхтэй энэ салбарыг хэдхэн хүний кнопоор шийдээд татан буулгачихна гэдэг бол дэндүү эмгэнэлтэй асуудал. Юутай ч энэ салбарын талаар мэргэжилтнүүд юу гэж дүгнэсэн талаар тоймлон хүргэе.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ДАРГА Н.ТЭГШБАЯР:
Цөмийн технологийн салбар бол дэлхийн улс орнуудын хувьд геополитик болоод стратегийн өндөр ач холбогдолтой юм. Тэр ч утгаараа Улсын их хурлаар батлагдсан бие даасан бодлого, хуультай мэргэжлийн тохируулагч агентлаг.
Тиймээс аливаа нэг газрын хатавчинд аваачих, түүгээрээ төсөв хэмнэх тухай ярих нь өрөөсгөл. Цөмийн энергийн салбарт өгч байгаа төсвийг энгийнээр харьцуулж хэлбэл улсын төсвийг 10 мянган төгрөг гэж үзвэл түүний нэг төгрөг ч хүрдэггүй тийм бага юм. Үүнийгээ үйл ажиллагаагаараа эргүүлээд төлчихдөг. Харин энэ салбарт гадна, дотнын дорвитой хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж шинжлэх ухаанч монгол хөгжинө.
МУ-ЫН ТӨРИЙН СОЁРХОЛТ, ШУ-НЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, АКАДЕМИЧ, ДОКТОР, ПРОФЕССОР, ЦӨМИЙН ФИЗИКЧ Х.НАМСРАЙ:
Цөмийн энерги гэдэг бол шинжлэх ухааны хамгийн дээд оргил нь юм. Энэ нь техникийн болоод судалгаа, онолын хувьд гарсан дэвшил нь. Аль улс цемтэй, түүнийгээ хэрхэн ашиглаж байна гэдгээр нь дэлхийд хэмждэг болсон.
Тийм учраас бид хүссэн, хүсээгүй цемийн энергиэ шүтэж, түүнийгээ ашиглах нь зүй ёсны асуудал. Цаг нь ирэхээр бид цөмийн цахилгаан станцтай, түүнийг судалдаг эрдэмтэдтэй болох ирээдүй харагдаж байна.
Тэгэхээр монгол орны хөгжил дэвшлийн нэг гол зүйл бол гайхамшигтай энэ шинжлэх ухааны хөгжил дэшлийг өөрийнхөө амьдрал ахуйд ашиглах болсон гэдгийг хэлмээр байна. Өнөөдөртөө бол зарим нэг эргэлзээ байгааг үгүйсгэхгүй. Энэ бол бидний хэлдгээр нялхасын өвчин юм.
Ямар ч зүйл хөгжихдөө эргэлзэж буцсан тийм асуудал байж л байдаг шүү дээ. Зүй тогтлынхоо л дагуу явж байгаа хэрэг. Харин ч бид бие даасан салбар агентлагтай байгаа нь хамгийн чухал.
ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ Д.ОРЛОХ:
Ойрын ирээдүйд хамгийн тогтмол, найдвартай эрчим хүчний эх үүсвэр нь цөм байх болно. Тиймээс бид хоосон эмээх биш харин одооноос цөмийн эрчим хүчийг хэрхэн зөв ашиглах, эрсдэлээс хэрхэн хамгаалах талаар судалгаа, шинжилгээ хийж, цөмийн технологийг хэрэглэх, хөгжүүлэх талаар дэлхийн улсуудтай мөр зэрэгцэн алхах хэрэгтэй.
ШУА-ИЙН ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ИХ ЭНЕРГИЙН ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ Ц.БААТАР:
Цөмийн энергитэй холбоотой асуудал бол ШУ-ны суурь судалгааны их олон жилийн ажлын үр дүнд бий болсон. Тиймээс энэ салбарыг хэн дуртай нь тийм ч амархан нураачихгүй байх. Олон улсын чиг хандлага, хөгжлийн гарц нь Цөмийн энергийн салбараа хөгжүүлэх явдал болоод байна.
МУИС-ИЙН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ЗАХИРАЛ ПРОФЕССОР С.ДАВАА:
Мэдэн будлиад ч гэх юмуу, янз бүрийн байдлаар цөмтэй холбоотой өөр өөр ойлголтыг хооронд нь хольж хутгаад байх юм. Цөмийн эрчим хүчийг ашиглана гэдэг нэг асуудал. Цөмийн эрчим хүчний бус технологи ашиглана гэдэг өөр асуудал. Цөмийн технологийг бүхий л салбарт энхийн зорилгоор ашиглаж байна. Тиймээс манайхан Цөмийн энергийн салбартаа ач холбогдол өгч, хөгжлийнхөө тулгуур үзүүлэлт гэдгийг ойлгох цаг болсон. Нэн тэргүүнд дэмжих хэрэгтэй.

0 Сэтгэгдэл