БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Facebook-т үнэгүй сурталчилгаа явуулахыг хориглоно
Интернэт ертөнцөд “Facebook” хэмээх олон нийтийн сүлжээ бий болсноор олон зуун сая хүнийг хооронд нь холбоод зогсохгүй, бараа, үйлчилгээгээ олон нийтэд хүргэх гэсэн жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэлж баршгүй тус болсон билээ. Өнөөдөр “Facebook”-т өөрийн гэсэн хуудасгүй компани, бизнес эрхлэгч бараг үгүй болсон. Саяхан хийсэн судалгаагаар жижиг компаниудын 80 орчим хувь нь Facebook болон Twitter, LinkedIn-ээр дамжуулан үйл ажиллагаагаа сурталчилдаг гэсэн дүн гарсан. Тэд өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний сурталчилгааг ихэвчлэн шинэ мэдээлэл, пост маягаар цацаж, хэрэглэгчдэд түгээж буй. Гэвч “Facebook”-ийн олгосон энэ боломж тун удахгүй хязгаарлагдмал болох нь. Тус компани ирэх оны нэгдүгээр сарын дундаас эхлэн сурталчилгааны чанартай төлбөр төлөөгүй мэдээлэл, постуудыг шүүдэг болно гэдгээ зарласан байна. Ингэж төлбөргүй сурталчилгааг хязгаарласнаар Facebook-ийн санал болгодог төлбөртэй сурталчилгааны хэлбэрийг сонгох ёстой болно гэсэн үг. Энэ нь таван доллараас эхлээд хэдэн мянган доллар хүртэл олон янзын сонголттой байх аж. Хэдийгээр “Facebook”-ийн зүгээс пэйж хуудсуудыг сурталчилгааны шинжтэй постоо илүү олон хүнд үнэ төлбөртэйгөөр хүргэхийг аль эртнээс санал болгодог байсан ч нэгэнт өөрийн гэсэн хэрэглэгчтэй, уншигчтай болсон жижиг бизнес эрхлэгчдийн хувьд зөвхөн өөрийн сувгаар үнэ төлбөргүй цацахад хангалттай гэж үздэг. Гэвч сар гаруйн дараагаас эхлэн бизнес эрхлэгчид ийм мэдээллээ хүртэл төлбөр төлж, олон нийтэд хүргэх шаардлагатай болж байгаа юм. Энэ нь нэг талаар Facebook хэрэглэгчдийн мэдээллийн дийлэнхийг “Like” дарсан пэйж хуудасны сурталчилгааны постууд дүүргэдэг явдлыг ч хазаарлах зорилготой аж.
Facebook-ийн жижиг бизнес хариуцсан захирал Дан Леви хэлэхдээ тус сүлжээний санал болгож буй сурталчилгааны арга хэлбэрүүд маш үр дүнд хүргэхээр шинэлэг болон өөрчлөгдсөн гээд Facebook-т төлсөн доллар бүр бизнесийг нь өргөжин тэлэхэд туслах болно хэмээн мэдэгджээ.
Естой зов.
Естой зов.
Интернэт ертөнцөд “Facebook” хэмээх олон нийтийн сүлжээ бий болсноор олон зуун сая хүнийг хооронд нь холбоод зогсохгүй, бараа, үйлчилгээгээ олон нийтэд хүргэх гэсэн жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэлж баршгүй тус болсон билээ. Өнөөдөр “Facebook”-т өөрийн гэсэн хуудасгүй компани, бизнес эрхлэгч бараг үгүй болсон. Саяхан хийсэн судалгаагаар жижиг компаниудын 80 орчим хувь нь Facebook болон Twitter, LinkedIn-ээр дамжуулан үйл ажиллагаагаа сурталчилдаг гэсэн дүн гарсан. Тэд өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний сурталчилгааг ихэвчлэн шинэ мэдээлэл, пост маягаар цацаж, хэрэглэгчдэд түгээж буй. Гэвч “Facebook”-ийн олгосон энэ боломж тун удахгүй хязгаарлагдмал болох нь. Тус компани ирэх оны нэгдүгээр сарын дундаас эхлэн сурталчилгааны чанартай төлбөр төлөөгүй мэдээлэл, постуудыг шүүдэг болно гэдгээ зарласан байна. Ингэж төлбөргүй сурталчилгааг хязгаарласнаар Facebook-ийн санал болгодог төлбөртэй сурталчилгааны хэлбэрийг сонгох ёстой болно гэсэн үг. Энэ нь таван доллараас эхлээд хэдэн мянган доллар хүртэл олон янзын сонголттой байх аж. Хэдийгээр “Facebook”-ийн зүгээс пэйж хуудсуудыг сурталчилгааны шинжтэй постоо илүү олон хүнд үнэ төлбөртэйгөөр хүргэхийг аль эртнээс санал болгодог байсан ч нэгэнт өөрийн гэсэн хэрэглэгчтэй, уншигчтай болсон жижиг бизнес эрхлэгчдийн хувьд зөвхөн өөрийн сувгаар үнэ төлбөргүй цацахад хангалттай гэж үздэг. Гэвч сар гаруйн дараагаас эхлэн бизнес эрхлэгчид ийм мэдээллээ хүртэл төлбөр төлж, олон нийтэд хүргэх шаардлагатай болж байгаа юм. Энэ нь нэг талаар Facebook хэрэглэгчдийн мэдээллийн дийлэнхийг “Like” дарсан пэйж хуудасны сурталчилгааны постууд дүүргэдэг явдлыг ч хазаарлах зорилготой аж. Facebook-ийн жижиг бизнес хариуцсан захирал Дан Леви хэлэхдээ тус сүлжээний санал болгож буй сурталчилгааны арга хэлбэрүүд маш үр дүнд хүргэхээр шинэлэг болон өөрчлөгдсөн гээд Facebook-т төлсөн доллар бүр бизнесийг нь өргөжин тэлэхэд туслах болно хэмээн мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
2014.12.04
2014.12.04
























