ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Хувийн хэвшил рүү чиглэсэн шалгалтуудыг зогсоохыг үүрэг болгожээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нарт үүрэг даалгавар өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд хувийн хэвшлийнхэнтэй уулзахад бизнес хийх бололцоогоор хангаж, төрийн байгууллагуудын зүгээс ирдэг дарамт шахалтыг багасгах хүсэлт тавьсан аж. Эдийн засгийн хүндрэлээс шалгалт их хийж, торгууль их ногдуулснаар гарахгүй гэдгийг хэлээд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хяналтын шинэ хууль батлагдан гартал хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд руу чиглэсэн хяналт шалгалтаа бүрэн зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болгожээ.
Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан татварын орлогын төлөвлөгөө тодорхой хэмжээгээр буурна. Үүнийг багасгахын тулд хувийн хэвшлийнхэнд татварын байгууллагын зүгээс янз бүрийн дарамт шахалт очих ёсгүй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн байна. Мөн цахим татвар бүрдүүлэлтийн системд бүрэн шилжиж бүх тайланг цахим хэлбэрээр авч байхыг Татварын ерөнхий Газрын дарга Б.Ариунсанд үүрэг болгов. Цахим хэлбэрээр авсан тайланг цаасаар дахин авч байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж буйг бүрэн зогсоохыг хэлж. Түүнээс гадна сүүлийн үед татварын байцаагчид урамшуулал нэрээр олон зуун сая төгрөгийн урамшуулал авдаг тухай мэдээлэл гарсан. Ийм байдлыг таслан зогсоож, татварынхны урамшууллын тогтолцоог өөрчлөн шинэчлэх санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нарт үүрэг даалгавар өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд хувийн хэвшлийнхэнтэй уулзахад бизнес хийх бололцоогоор хангаж, төрийн байгууллагуудын зүгээс ирдэг дарамт шахалтыг багасгах хүсэлт тавьсан аж. Эдийн засгийн хүндрэлээс шалгалт их хийж, торгууль их ногдуулснаар гарахгүй гэдгийг хэлээд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хяналтын шинэ хууль батлагдан гартал хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд руу чиглэсэн хяналт шалгалтаа бүрэн зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болгожээ. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан татварын орлогын төлөвлөгөө тодорхой хэмжээгээр буурна. Үүнийг багасгахын тулд хувийн хэвшлийнхэнд татварын байгууллагын зүгээс янз бүрийн дарамт шахалт очих ёсгүй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн байна. Мөн цахим татвар бүрдүүлэлтийн системд бүрэн шилжиж бүх тайланг цахим хэлбэрээр авч байхыг Татварын ерөнхий Газрын дарга Б.Ариунсанд үүрэг болгов. Цахим хэлбэрээр авсан тайланг цаасаар дахин авч байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж буйг бүрэн зогсоохыг хэлж. Түүнээс гадна сүүлийн үед татварын байцаагчид урамшуулал нэрээр олон зуун сая төгрөгийн урамшуулал авдаг тухай мэдээлэл гарсан. Ийм байдлыг таслан зогсоож, татварынхны урамшууллын тогтолцоог өөрчлөн шинэчлэх санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
0 Сэтгэгдэл
























