ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
З.Энхболд ардчиллын анхдагчдын үзэсгэлэнд оролцов
Yag ardchilsan solongos shig haragdaj baina. ichih heregtei
Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2014.12.01/ Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойд зориулсан “Түүчээ цаг” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, Ардчилсан хувьсгалын ойг энэ жилийн 12 дугаар сараас ирэх жилийн 12 дугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлнэ. Өмнө нь Ардчилсан намын ой, Монголын ардчилсан холбооны ой гэж хоёр тусдаа болдог байсан бол энэ жилээс нэг л ой тэмдэглэдэг болсон. Энэ бол ардчилалд элэгтэй хүн бүхний баяр хэмээн онцлон тэмдэглэв.

Зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын энэхүү үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. Зураач Л.Хадбаатар нь ардчилсан хувьсгалд оролцож явсан учраас 1989-1990 онд социалист нийгмийг өөрчлөн Монгол Улсыг ардчилсан орон болгохоор тэмцэж байсан журмын нөхдөө, тухай үеийн бүх үйл явдлыг уран зурагт буулгахаар дөрвөн жил ажилласан хэмээн "Түүчээ цаг" хөрөг зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлэв.

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэсэн “Түүчээ цаг” үзэсгэлэнд ардчилсан хувьсгалд түүхэн гавьяатайгаар оролцсон С.Зориг, Э.Бат-Үүл, С.Цогтсайхан, Баабар, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж тэргүүтэй 404 хүний хөргийг бүтээснээ дэлгэн үзүүлсэн байв. Мөн “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан, Н.Энхбаяр нар “Хонхны дуу”-гаар ард түмнийг ардчилалд уриалж буйг, 1990 оны 12 дугаар сарын 10-ны анхны цуглаан, МУГЖ Д.Сосорбарамын илтгэл тавьж буй хаврын жагсаал, анхдагчид МАХН-ын Төв хороонд өргөх бичиг барихаар явж байгаа зэрэг түүхэн үйл явдлуудыг дүрсэлжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
2014.12.02