Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Казиногийн сөрөг ба эерэг талууд

Энэ тухай янз бүрийн судалгаа бий. Макаогийн жишээн дээр хийгдсэн нэгэн судалгааг уншигч танд сонирхуулъя.


Макао нь 1999 он хүртэл Португалийн колони байгаад БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болсон. Жузян голын цутгаланд байрладаг бөгөөд Макао хойгийн талыг, Тайпа ба Колоанн арлуудыг багтаадаг бөгөөд нийт 27,2 кв км талбайтай. Хүн ам нь 541 мянга.

Макаод дэлхийн хамгийн томд ордог мөрийтэй тоглоомын бүс байрлаж байдгийн ачаар эдийн засгийн өсөлт нь өндөр. 2012 онд гэхэд л өсөлтийнхээ эрчимээр дэлхийд хоёрдугаарт орж байв. Энэ жилд Макаогийн төсөвт мөрийтэй тоглоомын бизнесээс орж ирсэн татварын хэмжээ Америкийн Лас Вегасаас төсөвт оруулдгаас тав дахин илүү болж 38 тэрбум ам.долларт хүрсэн нь 2011 оныхоос даруй 13,5 хувиар илүү хэрэг байв.

Олон тооны тоглоомын газар төвлөрсөн байдаг нь нутгийн иргэдэд л ч ихээхэн ашигтай. Сүүлийн долоон жилийн дотор казинонууд 45 мянган хүнийг ажлын байраар хангасан нь бүс нутгийн ажилгүйдлийг хоёр хувиар бууруулжээ.Ингэхдээ эдгээр ажил нь өндөр боловсрол мэдлэг шаарддаггүйн дээр тоглоомын бизнестэй холбоогүй нутгийн ажил олгогчдын санал болгож байгаа адил түвшний ажлаас 30-40 хувиар илүү цалинтай.

Хятадад казиног зөвшөөрсөн цорын ганц бүс нь Макао тул хятадын мөрийтэй тоглоомчид ийш чиглэдэг нь ийм өндөр өсөлт үүсэх нөхцөл болсон нь ойлгомжтой. Тоглоомын газруудын орлогын ихээхэн хэсгийг өндөр бооцоо тавьж тоглодог Хятадын олон тооны саятнууд оруулж байдаг.
 
Гэвч нааштай гэж харагдаж байгаа зүйлд сөрөг тал гэж бас байна. Нэгдүгээрт, Макаод үл хөдлөх хөрөнгийн үнэ ихээхэн өссөн. Хамгийн гол нь нутгийн оршин суугчид лудомани буюу мөрийтэй тоглоомонд донтох гэсэн өвчинд нэрвэгдэх эрсдэл нь огцом өссөн. Энэ талаар явуулсан олон тооны судалгаанаас үзвэл казиногоос 80 км хүртэлх аслал дотор оршин суудаг хүмүүсийн лудоманид автах эрсдэл нь хоёр дахин өндөр. Гэтэл газар нутаг жижигтэй Макаод бүгд казиногийн ойролцоо амьдардаг.

Иллинойсын их сургуулийн профессор Уоррен Киндт тоглоомын бизнес ажлын байр бий болгодог хэдий ч алс хэтдээ ажлын байрыг цөөлөх нөлөө үзүүлдэг гэж байна. Нэг талаас мөрийтэй тоглоомонд донтсон хүмүүс ажлаа алдаж болно. Ийм хүмүүсийн хувьд ажлаа алдах магадлал нь мөрийтэй тоглодоггүй хүмүүсээс хоёр дахин өндөр.

Ийм байдлыг олон казиногоороо алдартай Монакогийн байдалтай харьцуулж үзэж болно. Тэнд нутгийн оршин суугчдыг казинод тоглохыг хориглодог. Монакогийн казинод зөвхөн гадаадын иргэд тоглож болно. Гэхдээ иргэдийнхээ ийм боломжийг хаасны нөхөн төлбөр болгож Монакогийн иргэдийг ашиг орлогын татвараас чөлөөлсөн байна.

Ажлын байрыг багасгадаг тухай яриаг үргэлжлүүлэхэд хүн гудамжнаас авч болдог хоол, унд, бэлэг дурсгалаас гэх мэт зүйлсээс эхлээд зочид буудлын өрөө хүртэл олон зүйлсийг казино дотроо санал болгож байдаг. Үүнээс болоод жижиг бизнес эрхлэгчид алдагдал хүлээж байдаг нь ажилчдынхаа тоог халах, заримдаа бизнесээ бүрэн хаах хүртэл нөлөө үзүүлнэ.

Гэтэл дээр жишээ татсан Монако нь зөвхөн тоглоомын бизнесээс олсон ашгаар амьдраад байдаггүй. Казиногийн орлого төсвийнх нь ердөө 4 хувийг бүрдүүлдэг бол аялал жуулчлал гэхэд 11 хувийг нь бүрдүүлэдг байх жишээтэй. Санхүү ба банкны салбар дийлэнхийг нь бүрдүүлдэг.

Макаод ч далайн боомт гэсэн тоглоомын бус орлого байдаг. Гэхдээ л казиногийн эзэлдэг хувьд илүү.

Энэ бүхнээс үүдээс профессор Киндт нь тоглоомын бүс байгуулна гэдэг нь тухайн орон нутгийн эдийн засгийн хувьд мөрийтэй тоглоомтой адил өндөр эрсдэлтэй алхам гэж үзсэн байна. Иймд хэрэв казино байгуулахаар төлөвлөж байгаа газар нутаг нь салбар салбараараа сайн хөгжсөн, тогтвортой хөгжилтэй эдийн засгийн үзүүлэлттэй, жуулчдын очих дуртай газар мөн байгаа цагт л тоглоомын бүс нээснээр эдийн засаг ба нийгмийн хувьд ирэх эерэг нөлөө нь сөрөгөөсөө давж гарна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан